Дөрвөн сар орчмын өмнө Нэгдсэн вант улсын засгийн газрын тэргүүний албан тушаалаас огцорсон Тони Блэйр одоо Ойрхи Дорнодын байдлыг зохицуулах "дөрвөлийн" тусгай төлөөлөгчөөр ажиллаж байгаа юм. Гэвч энэ албан тушаал нь цалин багатай бөгөөд тиймээс сүүлийн саруудад Блэйр лекц уншиж эхэлжээ.
Тони Блэйрийн уншсан 20 минутын лекцэд Хятадын өмнөд нутгийн нэг хотын коммунист намын байгууллагын 600 идэвхитэн суусан байна. Блэйрийн шагнал нь 500 мянган доллар буюу нэг минутад 25 мянган доллар болжээ. Одоо улс төрийн зүтгэлтэн байсан нэг ч хүн лекц уншаад ийм их мөнгө авч байгаагүй юм.
Түүнийг ямар сэдвээр лекц уншсаныг "Файнэншл таймс" сонин тодруулаагүй байна.
Я.Сүхбаатар