ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн хэрэгжүүлж буй академич С.Чулууны удирдсан “XVII зууны Монголын хот, сүм хийд” төслийн хүрээнд Завхан аймгийн Тэс сумын нутаг Сүм толгойд үндэсний эрдэм шинжилгээний баг ажиллаж байна.
Сүм толгой нь ОХУ-ын Тувагийн хилд ойрхон орших Тэс голын дунд арал дээр оршдог. Эрдэмтэд тус газарт гурав дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд уг дурсгал нь XVII зууны үед хамаарах томоохон хутагт хувилгаадын байгуулсан түвэд хийцийн байгууламж болох нь тодорхой болжээ.
Эхний судалгааны ажлын үр дүнгээр тухайн хийдийн туурь нь 1660-аад оны үед тус газарт сууж байсан Жалханз хутагтын анхны дүр Омбо-Эрдэнэ Алтан хааны хүүгийн үед байгуулагдсан бололтой. Монгол нутгаас урд өмнө илэрч байгаагүй шунхаар бичсэн үйсэн ном илэрч байв хэмээн ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгээс мэдээллээ.