Монгол Улсын Засгийн газар болон Улсын онцгой комиссын шийдвэрээр 2020 оны зургаадугаар сард гадаадад байгаа иргэдээ авчрахаар тусгай үүргийн найман удаагийн нислэг хийхээр төлөвлөө байсныг нэгээр нэмэгдүүлжээ. Нислэгүүдийг төлөвлөсний дагуу хийж байна.
УОК-ын Шуурхай штабны өнөөдрийн мэдээгээр гадаадын 45 оноос 11700 гаруй иргэн нутаг буцах хүсэлт гаргажээ.
2020 оны зургаадугаар сарын 15-ны байдлаар гадаадын 34 орноос 10020 иргэнээ тусгай үүргийн нислэг болон автомашинаар татан авчээ.
2020 оны зургаадугаар сард хийх тусгай үүргийн нислэгийн хуваарь:
2020.06.07. МИАТ-ийн онгоц анх удаа Австрали улс руу нислэг хийж, 262 иргэнээ авчирлаа. Сидней-УБ-ын онгоц Филиппиний Сэбү хотод бууж, онгоцоо цэнэглэхдээ тус улсаас 26 иргэнээ авчирсан. Австрали, Филиппин улсаас ирсэн иргэдийн шинжилгээгээр коронавирус илрээгүйг ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү мэдээлсэн.
2020.06.10. Казахстан улсаас монгол иргэдээ авчрах тусгай үүргийн Нур-Султан-Улаанбаатар чиглэлийн онгоцоор 184 хүн эх орондоо ирсэн. Энэ онгоцоор ирсэн иргэдээс 3 хүнээс коронавирус илэрлээ.
2020.06.11. Токио хот руу “Чингис” хаан олон улсын нисэх буудлаас 08.09 цагт хөөрсөн билээ. Онгоц 19:15 цагт Улаанбаатарт газардаж 261 иргэн эх орондоо ирсэн юм. Уг нислэгээр бага насны хүүхэдтэй 52 гэр бүл, жирэмсэн болон асран хамгаалагчтай 13 хүн, өндөр настан болон асран хамгаалагчтай 50, хөгжлийн бэрхшээлтэй 5, эрүүл мэндийн шалтгаантай 18, виз, санхүү зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантай 20, мөн 86 оюутан тус тус ирж, эмнэлгийн ажиглалтад ороод байна.
2020.06.13. Энэтхэг-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 251 иргэн эх орондоо ирлээ. Энэ удаагийн нислэгээр Энэтхэг улсын Гао хотоос шашны сургуулийн 229 ламхай, зургаан лам багш, зургаан иргэн ирсэн. Мөн Лаос улсад гацсан 10 иргэнээ авчирсан билээ.
Дараагийн нислэгүүд:
- Сөүл-УБ /транзит/- 2020.06.17-ны өдөр
- Сөүл-УБ- 2020.06.18-ны өдөр
- Франкфурт-УБ – 2020.06.19-ний өдөр
- Сөүл-УБ- /Зүүн өмнөд Азийн орнуудад буй иргэдээ авах/ 2020.06.20-ны өдөр
- Сиатл-УБ -2020.06.21-24-ний өдөр.