GoGo.mn сайт уншигчдынхаа дунд “Бүх нийтээр сар шинийн баяр тэмдэглэх нь зөв үү?” гэсэн санал асуулга явууллаа. 24 цаг хүрэхгүй хугацаанд явуулсан вэб сайтын энэ асуулгад 1721 хүн оролцсоноос 1592 нь “БУРУУ” гэсэн хариулт өгчээ.
Харин GoGo.mn фэйсбүүк хуудас дахь санал асуулгад 7700 хүн саналаа өгснөөс 88 хувь буюу 6700 хүн энэ жил цагаан сар тэмдэглэх нь "БУРУУ" гэж санал өгсөн бол 12 хувь буюу 955 хүн “зөв” гэж хариулсан байна.
БНХАУ-аас гарсан коронавирусийн халдвараар өнөөдрийн /2020.02.7-ны өдөр/ байдлаар дэлхийн 28 улсад 31427 тохиолол бүртгэгдэж, 638 хүн энэ халдварын улмаас нас барсан тухай ДЭМБ-аас мэдээллээ. Монгол Улсад энэ халдвар бүртгэгдээгүй ч манай улс халдвар тархах өндөр эрсдэлтэй хэмээн ЭМЯ-наас иргэдэд онцгойлон анхааруулж, мэргэжлийн байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж буй юм.
Манай улсад хүйтэн сэрүүний улиралд томуугийн тархалт эрчимчиж, ялангуяа бага насныхан нэрвэгддэг учир Засгийн газраас сургууль, цэцэрлэгийг зогсоож, хөл хорио тогтоосон. Нийслэлийн эрүүл мэндийн газрын ахлах мэргэжилтэн Б.Баатарсүх “Хөл хорио тогтоосноор Улаанбаатар хотод томуугийн тархалтын оргил үе болох нэгдүгээр сарын эхэн үеийнхээс 50-60 хувь буурлаа” хэмээн өнөөдөр мэдээллээ.
Мөн тэрбээр, Удахгүй цагаан сар болно. Иргэд сар шинийн баяраар бага насны хүүхдүүдээ дагуулан айлаар явдаг учир баярын дараа томуугийн тархалт ихэсдэг. Тиймээс хөл хорио тогтоосон энэ үед аль болох гэр бүлийнхээ хүрээнд, интернэтээр мэнд дэвшүүлэх зэргээр олон нийт цугласан газраар хүүхдээ дагуулж явахгүй байхыг анхааруулмаар байна. Халдварт өвчний дэгдэлтийг зогсоох гол арга нь олон нийтийн нягтаршил, бөөгнөрөл үүсгэхгүй байх юм” хэмээн зөвлөв.
Сар шинийн баярыг энэ жил тэмдэглэхийг хориглох тухай шийдвэр одоогоор гараагүй ч аль болох гэр бүлийн хүрээнд тэмдэглэхийг иргэдэд уриалж буй юм.