БНХАУ-д коронавирусийн халдвар гарсантай холбогдуулан Засгийн газраас нэгдүгээр сарын 24-ний өдөр улсын хэмжээнд бүх шатны сургууль, цэцэрлэгт хөл хорио тогтоосон. Хөл хорио тогтоосноос хойш нийслэлд томуугийн тархалт ямар түвшинд байгааг Нийслэлийн эрүүл мэндийн газрын ахлах мэргэжилтэн Б.Баатарсүхээс тодрууллаа.
-Нийслэлийн хэмжээнд томуугийн тархалт ямар түвшинд байна вэ?
-Нийслэлийн эмнэлгүүдийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногийн томуу, томуу төст өвчний тархалтыг үзэхэд хоёрдугаар сарын 3-ны байдлаар 97433 үзлэг хийгдсэнээс 11002 нь томуугаар оношлогдож нийт үзлэгийн 11.3 хувийг эзэлж байна. Энэ үзүүлэлтээрээ томуугийн тархалт өнгөрсөн долоо хоногийн дундаж түвшнээс 2.9 хувиар буурсан. Олон жилийн дунджаас харахад арванхоёрдугаар сарын сүүлч, нэгдүгээр сарын эхээр томуугийн тархалт оргилдоо хүрдэг. Энэ жилийн тухайд ч ялгаагүй нэгдүгээр сарын 3-4 дэх долоо хоногт тархалт 14.2 хувь хүрсэн бол одоо 11.3 хувь болж буураад байна.
Томуугаар өвчлөгчдийн 80 хувь нь 0-9 насныхан, 60 хувь нь 0-5 насныхан. Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг 165 ортойгоос хоёрдугаар сарын 6-ны байдлаар 132, Баянзүрх дүүргийн Нэгдсэн эмнэлэг 230 ортойгоос 139 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна.
Томуугийн вакцины нийлүүлэлт сайжирч, өмнөх жилүүдийнхээс олон хүн дархлаажуулалтад хамрагдлаа. Эрсдэлд өртөмхий буюу 0-5 насныхан, жирэмсэн эхчүүд, архаг хууч өвчтэй хүмүүс, өндөр настнуудад нэн тэргүүнд вакцин хийх бодлого барьдаг. Вакцин хийлгэснээр ханиад хүрэхгүй гэсэн үг биш, хүрсэн ч хатгаа болон хүндрэхээс сэргийлэх, хамгийн хоруу чанартай вирусээр үүсгэгдсэн томуугийн өвчлөлөөс вакцин хийснээр хамгаалж буй хэрэг юм.
-Томуугийн тархалт буурсан нь хөл хорио тогтоосонтой холбоотой байх, тийм үү?
-Тархалт буурахад нөлөөлсөн хэд хэдэн шалтгаан бий. Томуугийн дэгдэлттэй зэрэгцэн шинэ коронавирусийн халдвар тархах өндөр эрсдэлтэй орны тоонд манай улс багтаж байгаа тухай мэдээ, сэрэмжлэгүүдийг тасралтгүй явуулж байна. Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа болон олон нийтийг хамарсан үйл ажиллагааг зогсоосон нь халдварын тархалт буурахад шууд нөлөөлсөн гэж үзэж болно. Халдварт өвчний дэгдэлтийг зогсоох гол арга нь олон нийтийн нягтаршил, бөөгнөрөл үүсгэхгүй байх юм. Томуугийн тархалт дэгдэх эрсдэл өндөртэй энэ үед НЭМГ-аас бэлэн байдлыг хангаж ажиллаж байна.
Энэ хүрээндээ өрх, дүүргийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдрүүдэд уртасгасан цагаар ажиллаж байна. Бямба гарагт дүүргийн эмнэлэг 10.00-16.00 цагт, ням гарагт дүүргийн эмнэлгүүд уртасгасан цагаар ажиллаж байна. Шинэ коронавирусийн халдвартай холбоотой иргэд амны хаалт хэрэглэх болсон нь томуугийн халдвараас сэргийлэх маш сайн талтай. Иргэд цаашид ч томуугийн тархалтын оргил үед өнөөгийнх шигээ амны хаалт тогтмол хэрэглэж, ариун цэврийг чанд сахиж, дархлаагаа сэргээх, сайн унтаж амрах зэргээр хариуцлагаа нэмэгдүүлбэл цаашид ч томуугийн дэгдэлтийг хүнд үеийг хохирол багатай давах боломжтой нь харагдаж байна.
-Нийслэлийн эмнэлгүүдийн орны ачаалал ямар байгаа вэ?
-Нийслэлийн эмнэлгүүдэд хүүхдийн 1033 ор байдаг бөгөөд өнөөдрийн байдлаар /хоёрдугаар сарын 7-ны өдөр/ 806 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Томуугийн өвчлөлийн оргил үе буюу арванхоёрдугаар сарын сүүлч, нэгдүгээр сарын эхээр орны ачаалал 1600-1700 хүртлээ нэмэгдэж, эмнэлгүүд хүүхдээ том хүний орон дээр авах хүртлээ ачаалал ихэссэн. Харин одоо хөл хорио тогтоосон, хүмүүс амны хаалт зүүх зэрэг халдвар хамгааллын дэглэмийг сахиснаар өвчлөл эрс буурч байна.
Хүүхдийг гэрт нь тусгаарлаж, чанартай хоол өгөх, гэртээ тогтмол чийгтэй цэвэрлэгээ хийх, сайн унтуулах, өдрийн цагаар цонхоо онгойлгож агааржуулах зэргээр асаргаа сайн байвал хүүхэд өвчлөхгүй байх боломжтой.
-Томуугийн халдварт аль насныхан илүү өртөмтгий байна вэ?
-Нийслэлийн эрүүл мэндийн газраас эмнэлгүүдийн мэдээллийг өдөр тутамд авдаг. Томуугаар өвчлөгчдийн 80 хувь нь 0-9 насныхан, 60 хувь нь 0-5 насныхан байна. Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг 165 ортойгоос хоёрдугаар сарын 6-ны байдлаар 132, Баянзүрх дүүргийн Нэгдсэн эмнэлэг 230 ортойгоос 139 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Эмнэлэгт хэвтэж буй 809 хүүхдийн 708 нь томуу, томуу төст өвчний улмаас хэвтэж буй юм.
-Одоо томуугийн ямар вирус эргэлтэд байгаа бол?
-А хүрээний H3N1, H1N1, адиновирус, В хүрээний вирус зэрэг 5-6 төрлийн вирус эргэлтэд байна. Сүүлийн 2-3 долоо хоногт орны ачаалал буурч, нийслэлийн эмнэлгүүд харьцангуй тайван хэвийн ажиллаж байна. Удахгүй цагаан сар болно. Иргэд сар шинийн баяраар бага насны хүүхдүүдээ дагуулан айлаар явдаг учир баярын дараа томуугийн тархалт ихэсдэг. Тиймээс хөл хорио тогтоосон энэ үед аль болох гэр бүлийнхээ хүрээнд, интернэтээр мэнд дэвшүүлэх зэргээр олон нийт цугласан газраар хүүхдээ дагуулж явахгүй байхыг анхааруулмаар байна.
Хүүхдийг гэрт нь тусгаарлаж, чанартай хоол өгөх, халуун бүлээн шиннгэн зүйл сайн уулгах, гэртээ тогтмол чийгтэй цэвэрлэгээ хийх, сайн унтуулах, өдрийн цагаар цонхоо онгойлгож агааржуулах зэргээр асаргаа сайн байвал хүүхэд өвчлөхгүй байх бүрэн боломжтой юм.