Улсын онцгой комисс Төрийн ордонд хуралдав. Комиссоос гаргасан шийдвэрийг ОБЕГ-ын дарга, генерал Т.Бадрал танилцуулав. Тэрээр цагийн нөхцөл байдал их хурдан өөрчлөгдөж байгаа тул Дайчилгааны хуулийг ашиглах шаардлага үүсэж болзошгүй гэсэн юм.
Өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнтэй холбоотойгоор Гамшгийн хуулийн дагуу арга хэмжээ авч байна. Гэвч гаднаас ирж буй иргэдийг зочид буудлуудад нэг нэгээр нь байршуулах шийдвэр гарвал бэлдсэн байрууд хүрэлцэхгүй. Энэ нөхцөлд Дайчилгааны хуулийн дагуу зочид буудлуудад мэдэгдэл хүргүүлэн, хамтран ажиллана гэв.
Дайчилгааны хуулийн зорилт нь Монгол Улсын эдийн засаг, нийгмийг дайны байдалд шилжүүлэх бэлтгэл, зэвсэгт хүчнийг өргөтгөн зохион байгуулах бэлэн байдлыг хангах, дайчилгаа явуулах үндэслэл, журам, энэ талаарх төрийн байгууллагын бүрэн эрх, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага, байгууллага, аж ахуйн нэгж, иргэний хүлээх үүргийг тогтоож, дайчилгаа явуулахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
Улс орны эдийн засаг, нийгмийг дайны байдалд шилжүүлэхийн тулд дайчилгааны болон санхүүгийн нөөцийг дахин хуваарилах замаар улсын дайчилгааг явуулна.
4.2.Дайчилгаа нь бүх нийтийн болон хэсэгчилсэн байна.
4.3.Зэвсэгт хүчнийг өргөтгөн зохион байгуулах зорилгоор цэргийн дайчилгаа явуулах бөгөөд энэ нь улсын дайчилгааны бүрэлдэхүүн хэсэг байна.
4.4.Улсын дайчилгааны бэлтгэлийг хангах дараах үндсэн арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:
Дайчилгааг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч зарлана.
6.2.Дайчилгаа зарлах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигт дараахь асуудлыг тусгана:
6.2.1.дайчилгаа зарлахад хүргэсэн цэрэг-улс төрийн нөхцөл, байдал;
6.2.2.дайчилгаа явуулах нутаг дэвсгэр;
6.2.5.дайчилгаа эхлэх хугацаа /он, сар, өдөр, цаг/, явуулах дараалал;
6.2.6.дайчилгаа зохион байгуулж явуулах журам;
6.2.7.хуульд нийцсэн шаардлагатай бусад заалт.
6.4.Монгол Улсын Ерөнхийлөгчийн дайчилгаа зарласан зарлиг гарснаас хойш Улсын Их Хурал түүнийг нэн даруй чуулганаараа хэлэлцэж батлах буюу хүчингүй болгоно.
6.5.Дайчилгаа зарлах тухай Ерөнхийлөгчийн зарлигийг Улсын Их Хурал хүчингүй болгосон тохиолдолд төрийн захиргааны төв байгууллага болон бүх шатны Засаг дарга нар дайчилгааг нэн даруй зогсоох арга хэмжээ авч, гүйцэтгэлд нь хяналт тавина.