Эрдэмтдийн судалгаагаар Сугар гараг дээр амьд бичил биет байж магадгүй гэдгийг илтгэх ховор химийн нэгдлийг агаар мандлаас нь илрүүлжээ.
Энэ талаар Кардиффын их сургуулийн профессор Жэйн Гривз тэргүүтэй олон улсын эрдэмтдийн баг зарласан байна.
Агаар мандлаас илрүүлсэн фосфин /фосфорын гидрид, PH₃/ нь өнгөгүй хорт хий бөгөөд байгальд маш ховор тохиолдох бодис гэнэ. Дэлхий дээр ихэвчлэн үйлдвэрт химийн урвалын үр дүнд гаргаж авдаг аж.
Түүнчлэн фосфин нь аянга буух, галт уулын идэвхжилийн үр дүнд багахан хэмжээгээр ялгардаг бол Сугар гараг дээр энэ хийн нөөц их хэмжээгээр байгааг илрүүлсэн байна.
Энэхүү нээлтийн үр дүнд Сугар гарагт амьд бичил биет байж магадгүй гэх таамаглал төржээ. Учир нь фосфин нь хүчилтөрөгчгүй орчинд амьдардаг нянгийн харилцан үйлчлэлийн үр дүнд бий болдог байна.
Эрдэмтэд бүхий л байж болох боломжийг судалсан бөгөөд фосфинийг биологийн гаралтай гэсэн дүгнэлтэд хүрчээ.
Эх сурвалж: ВВС