Дэлхийн томоохон банкууд гэмт хэрэгтнүүдэд нийт 2 их наяд долларын бохир мөнгө шилжүүлэх боломж олгож байсныг нотлох баримтуудыг дэлгэсэн талаар гадны мэдээллийн агентлагууд дамжууллаа. Эдгээр нь АНУ-ын Сангийн яамны харьяа санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх тусгай алба буюу Financial Crimes Enforcement Network /FinCEN/-ийн баримтууд юм.
Тус баримт бичгүүдэд Оросын олигархиуд АНУ болон Европын холбооны эсрэг тавьсан хориг арга хэмжээнээс зайлсхийхдээ барууны банкуудыг хэрхэн ашиглаж байсан талаар мөн дурджээ.
Энэ нь сүүлийн таван жилийн хугацаанд ил болсон Панамын баримт, Диваажингийн баримттай дүйцэхүйц мөнгө угаах болон санхүүгийн гэмт хэргийн схемүүд хэрхэн ажилладгийг харуулсан ноцтой баримт юм.
FinCEN-ИЙ ФАЙЛ ГЭЖ ЮУ ВЭ?
Ингэснээр олон зуун сэтгүүлч асар их хэмжээний баримтад судалгаа хийсэн байна.
FinCEN-ий файл нь 2500 гаруй бичиг баримттай бөгөөд тэдгээрийн ихэнх нь 2000-2017 оны хооронд банкууд АНУ-ын Сангийн яам руу хуулийн дагуу илгээсэн тайлангууд юм. Эдгээр тайлангуудад банкууд үйлчлүүлэгчдийнхээ сэжигтэй үйлдлийн талаар мэдээлсэн боловч тэдгээр нь хууль зөрчсөнийг нотлох баримт болж чадахгүй юм байна.
FinCEN-ий баримт бичгүүдийг Buzzfeed-ийн сэтгүүлчид олж, дараа нь 88 орны 108 хэвлэл мэдээллийн байгууллага нэгдсэн байдаг Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциумд (ICIJ) өгчээ. Ингэснээр олон зуун сэтгүүлч асар их хэмжээний баримтад судалгаа хийсэн байна.
FinCEN ба SAR
Үйлчлүүлэгчийнх нь үйлдэл сэжигтэй санагдвал банкууд сэжигтэй гүйлгээний талаарх тайлан буюу SAR (suspicious activity report)-ын маягтыг бөглөж, дараа нь тайлангаа FinCEN руу илгээдэг байна.
FinCEN буюу АНУ-ын Сангийн яамны санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх алба нь санхүүгийн гүйлгээний талаарх мэдээллийг цуглуулж, судалдаг байна. Дараа нь мэдээллээ АНУ-ын Засгийн газрын бусад агентлаг, тагнуулын байгууллагууд руу дамжуулж, тэдэнтэй хамтран ажилладаг. Банкууд АНУ болон хилийн чанадад доллараар хийсэн сэжигтэй гүйлгээний талаарх мэдээллээ FinCEN-д мэдэгдэх ёстой.
Хэн нэг үйлчлүүлэгчийнх нь үйлдэл сэжигтэй санагдвал банкууд сэжигтэй гүйлгээний талаарх тайлан буюу SAR (suspicious activity report)-ын маягтыг бөглөж, дараа нь тайлангаа FinCEN руу илгээдэг байна.
SAR ЯАГААД ЧУХАЛ ВЭ?
Банкууд гэмт хэргийн шинж чанартай үйл ажиллагаанаас олсон ашгийг хууль ёсны болгохын тулд төрөл бүрийн арга сэддэг байна. Мөнгө угаах гэдэг нь бохир мөнгийг (Жишээ нь, хар тамхины наймаа эсвэл авлигын схемээс олсон ашиг) аль нэг нэр хүндтэй банкны данс руу шилжүүлэх үйл явцыг хэлдэг.
Тухайлбал, хориг арга хэмжээнд орсон Оросын олигархи дээрхтэй ижил үйл явц ашигладаг.
Хэрвээ гэмт хэргийн шинжтэй үйлдлийг нотлох баримт гарвал банк гүйлгээг зогсоох ёстой.
Банкууд үйлчлүүлэгчдэдээ мөнгө угаах эсвэл тогтоосон хязгаарлалтын хүрээнд мөнгө шилжүүлэхэд нь туслахгүй байхад анхаарах ёстой. Мөн үйлчлүүлэгчээ хэн болохыг мэддэг байх ёстой. Зөвхөн SAR-ын маягтыг бөглөөд л үйлчлүүлэгчдийн бохир мөнгөтэй үргэлжлүүлэн ажиллаж, Засгийн газар асуудлыг шийдэхийг хүлээх нь хангалттай биш ажээ.

Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциум (ICIJ)-ын төслийн менежер Фергус Шил "FinCEN-ийн баримт бичгүүд олон нийтэд ил болсноор дэлхий даяар эргэлдэж буй бохир мөнгөний урсгалын талаар банкууд юу мэддэг болохыг харууллаа" гэжээ.
Түүний хэлснээр, эдгээр баримтуудад асар их хэмжээний мөнгөний тухай дурдсан байна. Сэтгүүлчдийн гарт орсон FinCEN-ий файлууд ойролцоогоор 2 их наяд долларын гүйлгээний талаарх мэдээллийг агуулж байгаа боловч энэ нь тухайн үед илгээсэн SAR тайлангийн өчүүхэн нэг хэсэг нь гэжээ.
ЯМАР МЭДЭЭЛЛҮҮДИЙГ ДЭЛГЭСЭН БЭ
- HSBC банк луйварчдад олон сая долларын хулгайн мөнгөө дэлхийн олон оронд шилжүүлэх боломжийг олгож байжээ. Тэр ч бүү хэл тус банк Америкийн мөрдөн байцаагчдаас үйлчлүүлэгчдийнх нь ашиглаж байсан схем луйврын шинж чанартай байсан гэдгийг мэдсэнийхээ дараа ч гүйлгээ хийх боломжийг олгосоор байв.
- Тухайн компанийг хэн эзэмшдгийг нь ч мэдэлгүйгээр JP Morgan Лондон дахь банкны дансаар дамжуулан нэг тэрбум гаруй долларыг нэг компанид шилжүүлэхийг зөвшөөрсөн байна. Энэ компани нь АНУ-д хэдэн жилийн турш эрэн сурвалжлагдаж байсан, мөн хамгийн ихээр эрэн сурвалжлагдаж байгаа гэмт хэрэгтнүүдийн жагсаалтын эхний аравт багтаж байгаа хүний өмч байж болзошгүйг банк хожим нь тогтоожээ.
- ВВС агентлагийн "Панорама" нэвтрүүлгийн хамт олны олж авсан баримтуудад ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины хамгийн ойрын хүмүүсийн нэг нь Лондон дахь Barclays банкийг барууны хориг арга хэмжээнээс зайлсхийх зорилгоор ашигласан болохыг харуулсан байна. Мөнгөний зарим хэсгийг урлагийн бүтээл худалдаж авахад зориулсан байжээ.
- АНУ-ын Сангийн яамны дэргэдэх Санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх албаны шинжээчид Их Британи улсыг "өндөр эрсдэлтэй газар" гэж нэрлэжээ. Учир нь SAR-ын тайланд Их Британид бүртгэлтэй компаниудын нэр хамгийн их багтжээ. FinCEN-ий файлд Их Британийн 3000 гаруй компанийн нэр орсон байна.
- Арабын Нэгдсэн Эмират улсын төв банк уг сэрэмжлүүлэгт ямар нэг хариу өгөөгүй бөгөөд Иранд хориг арга хэмжээ авахаас зайлсхийхэд тусалсан дотоодын нэг компанид арга хэмжээ аваагүй байна.
- Дойче банк нь зохион байгуулалттай гэмт хэрэг, террористууд, хар тамхины наймаачидтай холбоотой хүмүүсийн бохир мөнгийг шилжүүлж байсан.
- Стандарт Чартеред банк үйлчлүүлэгчийн сүүлийн гүйлгээ нь терроризмийг санхүүжүүлэхэд ашиглагдсан нь илэрснээс хойш хэдэн жилийн дараа Араб банк руу мөнгөө шилжүүлсээр байв.
Эх сурвалж: ВВС