Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн өнөөдрийн хуралдаанаар Замын цагдаагийн гүүрэн гарцыг “Олимпийн гүүр” хэмээн нэрлэх шийдвэрийг гаргалаа.
Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо, Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт барьж буй, Олимпийн гудамжийг Их Монгол улсын гудамжтай холбосон гүүрэн гарцыг НИТХ-ын Тэргүүлэгчдийн шийдвэрээр нэршүүлэхээр болоод байсан юм.
Энэ дагуу өнгөрсөн оны аравдугаар сард иргэдээс нэрийн санал авч байсан билээ.