Гялалзсан гэрэл, сэтгэл догдлуулсан хөгжмийн хэмнэл, үзэгчдийн алга ташилт - энэ бол “Ододтой бүжиглэе” шоуны тайз. Бидний үлгэр дуурайл авч, киног нь үзэж, дууг нь даган дуулах дуртай олны танил эрхмүүд бүжгийн гайхамшгийг мэдрэн, өөрсдийгөө сорьж, үзэгчдийн хайрыг татаад хоёр долоо хоног өнгөрчээ. Харин энэ аяллын анхны өрсөлдөөн энэ ням гараг буюу гурав дугаар сарын 16-наас эхэлж байна. Тэгэхээр энэ долоо хоногоос ням гараг бүр шигшигдэн шалгарсаар бид цор ганц ялагчаа тодруулах юм. Үзэгч таны саналаар цор ганц ялагч тодрох учиртай.
Оролцогчид хөлс, хөдөлмөрөө зориулж, мэргэжлийн бүжигчдийн хамтаар гайхалтай үзүүлбэрүүдийг толилуулж байгаа. Гэхдээ зөвхөн гоё бүжиглэснээр үлдэхгүй! Тэдний ирээдүй дан ганц шүүгчдийн онооноос шалтгаалахгүй юм. Үзэгчдийн санал хамгийн чухал.
Хэрхэн саналаа өгөх вэ?
✔ 156666 дугаар руу дэмжиж буй оролцогчийнхоо хувийн дугаарыг хэдэн ч удаа илгээж болно. Ингэснээр та тэднийг хасагдахаас аварч чадах юм. Санал хураалтын цаг 21:50-22:10 хооронд шүү!
✔ ONDO аппликэйшныг ашиглан саналаа үнэгүй өгч болно.
✨ Бүжиг гэдэг бол зөвхөн хөдөлгөөн биш, сэтгэл хөдлөл, зүрх сэтгэлийн илэрхийлэл билээ. Тиймдээ ч огт өөр мэргэжилтэй эдгээр эрхмийн дотоод сэтгэлээ бүжгийн хэлээр хэрхэн илэрхийлэхийг харах нь долоо хоног бүрийн төгсгөлд бидний хүлээдэг зүйл болоод байгаа шүү дээ. Тэгвэл дуртай оддоо алга ташилтаар биш, саналаа өгч дэмжицгээе! Таны саналын үр дүнд хайртай оролцогч тань дараагийн дугаараар дахин уулзах болно. ✨