Дэлхийд 195 улс (НҮБ-д бүртгэлтэй) байна. Улс, орны нисэх онгоцны буудлуудын зохион байгуулалт, дизайн, үйлчилгээ, тав тухтай, цэвэр цэмцгэр, аюулгүй байдал зэрэг 800 гаруй шалгуур үзүүлэлт тус бүрийг 1-5 оноогоор үнэлж, зэрэглэлийн од хүртээдэг Олон улсын агаарын тээврийн үнэлгээний “Скайтракс” гэж байгууллага бий.
Энэ компани Их Британийн Лондон хотод байрладаг бөгөөд анх 1989 онд дэлхийн нисэх онгоцны буудлаар үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийн судалгааг эхлүүлжээ. Үүнээс улбаалан дэлхийн шилдэг нисэх онгоцны буудал болон агаарын тээврийн компанийг жил бүр шалгаруулан шагнал гардуулж, зэрэглэлийг одоор үнэлдэг болсон байна. “Скайтракс”-ийн үнэлсэн зэрэглэлийг дэлхий даяар хүлээн зөвшөөрч, хүндэтгэдэг аж.
Тус байгууллагаас 1989 оноос хойш өнөөг хүртэл дэлхийн нийт 432 онгоцны буудалд од хүртээжээ. Үүнээс:
- 5 одтой 22
- 4 одтой 89
- 3 одтой 268
- 2 одтой 53 нисэх буудал байна.
Хамгийн сүүлд, 2024 онд дөрөвдүгээр сарын 17-нд Франкфурт хотод 2024 оны дэлхийн шилдэг нисэх онгоцны буудлын шагнал гардуулах ёслол болжээ. Энэ үеэр нийт 9 онгоцны буудалд зэрэглэлийн од хүртээсэн байна. Үүнд:
- Да Нангийн олон улсын нисэх онгоцны буудлын 2-р терминалд 5 одтой терминалын шагнал
- Ньюарк Либерти олон улсын нисэх онгоцны буудлын А терминалд 5 одтой терминалын шагнал
- Бахрейны олон улсын нисэх онгоцны буудалд 5 одтой нисэх буудлын шагнал
- Шанхайн Хунчяо олон улсын нисэх онгоцны буудалд 5 одтой нисэх онгоцны буудлын шагнал
- Японы “Нарита” олон улсын нисэх онгоцны буудалд 5 одтой нисэх онгоцны буудлын шагнал
- Монголын “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд дөрвөн одтой нисэх буудлын шагнал
- Японы Осака олон улсын (Итами) нисэх онгоцны буудалд дөрвөн одтой нисэх онгоцны буудлын шагнал
- Францын Лион-Сент-Экзюпери нисэх онгоцны буудалд дөрвөн одтой нисэх онгоцны буудлын шагнал
- Францын VINCI нисэх онгоцны буудалд 4 одтой нисэх онгоцны буудлын шагналыг тус тус хүртээжээ.
Ийнхүү "Чингис хаан” Олон улсын нисэх буудал дэлхийд нэр хүндтэй “4 STAR AIRPORT” зэрэглэлийг хүртсэн байна. Монгол Улсын Иргэний Нисэхийн түүхэнд чухал тооцогдох энэхүү зэрэглэлийн одыг “Чингис хаан” олон улсын нисэх буудалд байрлуулах ёслолын арга хэмжээ энэ сарын 22-ны өдөр боллоо.

“Скайтракс” олон улсын байгууллага Чингис хаан ОУНБ-д зорчигч үйлчлүүлэгчид рүү чиглэсэн бүх төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээ, нисэх буудлын тав тух, орчин, тохижилт, цахим хуудас, нийтийн тээвэр, тэмдэг тэмдэглэгээ, цэвэрлэгээ үйлчилгээ, цэвэр цэмцгэр байдал мөн front-line буюу үйлчилгээний ажилтнуудын харилцаа хандлага эелдэг байдал, гадаад хэлний мэдлэг зэрэг 800 гаруй шалгуур үзүүлэлт тус бүрээр үнэлгээ аудит хийжээ.
Энэ шагналын эзнийг монгол ажилчдыгаа гэж бодож байгаа.
Улмаар Чингис хаан нисэх буудал нь цомхон бөгөөд чанартай үйлчилгээг мэргэжлийн түвшинд үзүүлдэг гэж дүгнэн дөрвөн одтой нисэх буудлын шагналыг олгосон байна.
Дэлхийн агаарын тээврийн судалгаа үнэлгээний Скайтракс байгууллага ”Чингис хаан” Олон улсын нисэх буудлыг 4 од зэрэглэлээр үнэлсэн явдал нь нисэх буудлын орчин нөхцөл, тав тух, үйлчилгээний чанар, бүтээгдэхүүн үйлчилгээг дэлхийн өндөр зэрэглэлтэй нисэх буудлуудтай эн зэрэгцэхүйц түвшинд хүрснийг олон улсад хүлээн зөвшөөрсний илрэл гэдгийг "Чингис хаан" Олон улсын нисэх буудлын менежментийг хэрэгжүүлэгч "Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Китанака Такэфуми хэллээ.
Мөн тэрбээр Монгол Улсыг дотоод болон гадаадтай холбох агаарын үүд хаалга болсон “Чингис хаан” Олон улсын нисэх буудал 2023 онд 1,7 сая гаруй зорчигч хүлээн авч, нисэх буудлын түүхэнд хамгийн олон зорчигч хүлээн авсан амжилттай үдсэнийг онцлов.
Түүнчлэн "Үүгээр бидний үйл ажиллагаа уялдаатай, нэгдсэн ойлголтод хүрсэн гэдгийг харуулж чадаж байна. Энэ шагналын эзнийг монгол ажилчдыгаа гэж бодож байгаа.
Дөрвөн од нь нисэх онгоцны буудал маань дэлхийн стандартаас давсан үйлчилгээ үзүүлж байгаагийн баталгаа юм. Бид цаашид энэхүү зэрэглэлээ баталгаажуулж үйл ажиллагаагаа улам сайжруулж ажиллана" гэв.

“Скайтракс” олон улсын байгууллага “Чингис хаан” нисэх буудлын үйлчилгээнээс хэд хэдэн зүйлийг онцлон үнэлжээ. Үүнд:
- Нисэх буудлын угтаж авахаас эхлээд үдэн гаргах хүртэл бүх шатанд ажиллаж байгаа ажилтнуудын харилцаа хандлагыг өндрөөр үнэлсэн бөгөөд мэргэжлийн түвшний найрсаг харилцаа, хандлагыг гаргаж, харуулж чадсаныг онцлон тэмдэглэсэн
- Нисэх буудал нь зорчигч, зочид хэн бүхэнд тааламжтай, тухтай, чирэгдэл бага орчин нөхцөл, уур амьсгалыг бүрдүүлж чадсан болохыг онцолсон
- Хил, гаалиар нэвтрэх, ачаа тээш авах бүх шатны үйлчилгээ шуурхай, явдал чирэгдэл багатай гэж дүгнэсэн
- “Чингис хаан” нисэх буудлын бүтэц, зохион байгуулалт нь зорчигчид төөрөх зэрэг асуудлаас сэргийлсэн, холбогдох тэмдэг тэмдэглээ бүрэн, ойлгомжтой байсныг дурджээ.
Мөн "Чингис хаан" ОУНБ 4 од зэрэглэл авсан хэдий ч зарим үйлчилгээ нь 5 онооны шалгуурыг хангасан аж. Тухайлбал, хилийн шалган нэвтрүүлэх, аюулгүй байдлын үзлэг, зорчигчийн хүлээх хугацаа, зарлан мэдээлэх, эрүүл мэндийн анхан шатны тусламж, AED төхөөрөмж байршуулалт, тав тухтай байдал, агааржуулалт, тэмдэг тэмдэглэгээ, цэвэр цэмцгэр байдлын үзүүлэлт, ариун цэврийн өрөө буюу байгууламжийн стандарт, байршлын ойлгомжтой, хүртээмжтэй байдал нь таван од зэрэглэлийн шалгуурыг хангажээ.
“Скайтракс” үнэлгээний байгууллагаас дөрвөн од хүртсэн дэлхийн 89 нисэх буудал байдаг. Үүний заримаас (дэлгэрэнгүйг эндээс үзэх боломжтой) сонирхуулбал:
1. Абу Даби дахь Abu Dhabi олон улсын нисэх онгоцны буудал

2. Бээжингийн Daxing олон улсын нисэх онгоцны буудал

3. Торонто хотын Billy Bishop нисэх онгоцны буудал

4. Герман улсын Frankfurt нисэх онгоцны буудал

5. АНУ-ын Техас мужийн Houston George Bush тив хоорондын нисэх онгоцны буудал

6. Лондоны Heathrow нисэх онгоцны буудал

7. Монгол Улсын Chinggis Khaan олон улсын нисэх онгоцны буудал

8. Хятадын Manzhouli Xijiao нисэх онгоцны буудал

9. Нью-Йоркийн LaGuardia нисэх онгоцны буудал

10. Парисын CDG нисэх онгоцны буудал