Их Британид чихрийн шижингийн хэв шинж 2-той өвчтөнүүдэд хоолны тусгай дэглэм туршжээ. Тус улсын Үндэсний эрүүл мэндийн тогтолцооноос 900 хүртэл илчлэгтэй шингэн хүнсийг чихрийн шижний хэв шинж 2-той өвчтөнүүдэд уулгажээ. Ингэхэд тэдгээр өвчтөнүүд жингээ хасаж чадсан байна.
Анагаах ухааны Лансэт сэтгүүлд нийтэлснээр өвчтөнүүдийн биеийн байдалд ч эергээр нөлөөлсөн байна. Гэхдээ эмч нар илчлэг багатай хоолны дэглэм барихдаа эмчээс заавал зөвлөгөө авах ёстой гэв.
Үндэсний эрүүл мэндийн тогтолцооноос өдөрт 900 хүртэл илчлэгтэй хүнсийг өвчтөнүүдэд идүүлэх тусгай хөтөлбөр туршжээ. Өвчтөнүүд олон сарын турш шингэн кааш, шөл, тусгай овьёос л идсэн байна. Энэ дэглэмийн дагуу хооллосон гурван хүн тутмын нэг нь 16 кг хасжээ. Ингэснээр тэд өвчнөө хүндрүүлэхгүй байх давуу талтай.
Тэд дэглэмийг өдөр бүр дагах нь хамгийн хэцүү байсан гэжээ. Мөн тэдэнд ямар дасгал хийхийг ч заажээ. Өвчтөнүүд туршилтад оролцох хугацаандаа өрхийн эмчдээ байнга үзүүлсэн байна.
Энэ дэглэмийг чанд мөрдвөл олон хүний амьдралыг өөрчилж чадна гэж эмч нар итгэж байна. 18-65 настай, сүүлийн зургаан сарын дотор чихрийн шижний хэв шинж 2-оор оношлуулсан өвчтөнүүдийг туршилтад оруулжээ.
Чихрийн шижингээр өвчилсөн өвчтөнүүдийн 80 хувь нь илүүдэл жинтэй эсвэл таргалалттай байдаг. Шинж тэмдэг хурцаар илрэхгүй байж болох ч ялган таних нь чухал. Таргалалт, 2-р хэлбэрийн чихрийн шижингийн хоорондох хамаарал нэгэнт тодорхой болжээ. Зохистой хооллож, тохиромжтой дасгал хөдөлгөөн хийж, амьдралын хэв маягаа өөрчлөөгүй тохиолдолд таргалалт нь богино хугацаанд 2-р хэлбэрийн чихрийн шижинд хүргэж болзошгүй. Иймд биеийн жингээ зохистой хэмжээнд хадгалах нь маш чухал.
Эх сурвалж: BBC