Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган “АНУ болон Европын орнууд Израил-Хамасын дайныг зогсооход дорвитой алхам хийхгүй байна” гэв.
Турк улсын хувьд Газын зурваст довтолж буй Израилыг буруутгаж, яаралтай галаа зогсоохыг уриалж байгаа бөгөөд барууны орнууд Израилд тусламж үзүүлж буйг шүүмжилж буй.
Энэ сарын эхээр Турк улс Палестины нутаг дэвсгэрт нөхцөл байдал улам дордож байгааг дурдаад Израилтай хийх бүх худалдаагаа зогсоосон талаар мэдээлсэн.
Турк нь 1949 онд Израилыг хүлээн зөвшөөрсөн анхны исламын шашинт улс болсон ч сүүлийн жилүүдэд талуудын харилцаа муудсаар байна.
Тухайлбал 2010 онд Газын зурвас болсон мөргөлдөөний үеэр Израилын цэргүүд Туркийн есөн иргэний аминд хүрсний дараа дипломат харилцаагаа тасалсан ч 2016 онд сэргээсэн.
Израил улсын Ерөнхий сайд Бенжамин Нетаньяаху Газын зурвасын өмнөд хэсэгт орших Рафах хот руу дайралт хийнэ гэдгээ мэдэгдсэн. Тус хотод одоогоор сая гаруй палестин иргэн түр орогнож байна.
Хамас бүлэглэл гал зогсоох гэрээний нөхцөлийг зөвшөөрсөн ч Израилын Ерөнхий сайд үүнийг боломжгүй гэж үзэж байгаа юм. Үүнтэй холбоотойгоор Израилын томоохон түншүүдийн нэг АНУ зэвсгийн нийлүүлэлтээ түр зогсооно гэдгээ мэдэгдсэн.
Израил-Хамасын дайн эхэлснээс хойш АНУ-аас анх удаа Израилын эсрэг томоохон хэмжээний анхааруулгыг өгсөн нь энэ байв.
Эх сурвалж: Reuters