Чикаго хотын О’ Хора олон улсын нисэх онгоцны буудал 200 орчим нислэгийг цуцалж, түүнээс ч олон нислэгийг хойшлуулаад байна. Нью-Йоркт унасан цас 30 см болсон бол Мейн, Нью-Хемпшир, Вермонт, Массачусетс, Роуд-Айландад цасны гүн 25 см хүрчээ. Малгайлан орж буй цас хурд нь 75 км/цаг хүрч буй шуургатай “хамжаад” онцгой аюултай байдал үүсгэлээ.
Канадын цаг уурч CTV-д өгсөн яриандаа “Үнэхээр аюултай юм болж байна. Ийм цас, шуурга насандаа үзээгүй. Хамгийн гол нь цас ойрын өдрүүдэд зогсохгүй. Санаа зовоож буй гол асуудал энэ” гэлээ. Хүчтэй шуурганы улмаас цахилгааны сүлжээнд гэмтэл гарч, Пеньсилванид гэхэд л 160 мянга гаруй хэрэглэгч цахилгаангүй болжээ. АНУ-ын умард мужийг бараг бүгдийг нь хамарсан цас, шуурганы улмаас 38 орчим хүн зам тээврийн ослоор үрэгдсэн аж.
О.Тогоо