Гарааны бизнес ярилцлагын булангийнхаа энэ удаагийн дугаарт "Дулаан дөл" ХХК-ийн захирал, лаа урлаач Т.Диймааг урьж ярилцлаа. Анх өөрийн хоббигоороо эхлүүлсэн зүйл өдгөө ажил нь болж төрөл бүрийн эко лаа урлаад даруй зургаан жил болжээ.
- Та лааны урлангаа хэзээ нээсэн бэ?
- Би 2018 оноос лааг гэрээр хийж, туршиж судалсаар 2020 онд урлангаа нээсэн. Угаас хүн бүр ямар нэгэн зүйл бүтээх эсвэл тодорхой зорилготой төрдөг гэдэгт би итгэдэг. Харин минийх лаа хийх юм байна гэдгээ олж мэдсэн.
- Яагаад лаа тэгтлээ их сонирхлыг тань татах болсон юм бэ?
- Би анх лааны хэрэглэгч байсан. Дэлгүүрээс авсан лааныхаа үлдэгдлийг хайлуулж нийлүүлж, янз бүрийн хэлбэр дүрстэй, өнгөтэй лааг өөрөө хийж туршдаг байлаа. Гэхдээ хүүхэд байхдаа лааны гэрэлд хичээл номоо хийдэг байсан сайхан дурсамж бий.
Бага байхдаа лааны тосоор их тоглодог байсан. "Лаагаар битгий тогло" гэж хааяа зэмлүүлнэ /инээв/. Лаа асаасан орой халуун ам бүлээрээ суугаад хоолоо идэж, галынхаа илчинд дулаацаж байсан бага насны минь тэр дурсамж надад одоо хүртэл их сайхан санагддаг. Өссөн жаргал минь энэ. Энэ бүх гэгээн дүр зураг сэтгэл зүрхэнд байнга хоногшсон болохоор цаг хугацаа явахын хэрээр их үгүйлэгддэг юм билээ. Мэдээж бид хөгжихийн хэрээр лааны хэрэглээний хэв маягаас холдсон ч угтаа илүүтэй их байгалийн зүйлд татагдаж, амар тайвныг эрэлхийлдэг юм байна гэж бодогдох болсон.
- Лааны урлантай болох санаагаа анх хэрхэн олсон бэ?
- Би 20-иод жилийн өмнө Германд очихдоо бяслаг хийдэг нэгэн гэр бүлд зочилсон. Үйлдвэр нь бараг л урлан болчихсон. Тэнд нэг өрөөндөө бяслагаа үйлдвэрлэж, урд талынхаа тасалгаанд тэдгээрийгээ гоёор өрж борлуулдаг. Гаднах талбайд нь ямаа нь бэлчиж байдаг, мөн өөхөн тосоор эко гарын саван хийж чамин биш хэр нь хөөрхөн боогоод тавьчихсан. Тэрхүү ахимаг насны хоёр хөгшин хэлэхдээ тэдний өвөө, эмээ ч мөн ийм аж ахуй эрхэлдэг, өдгөө ямар ч санаа зовох зүйлгүй амар тайван ажиллаж, амьдарч буй талаараа хуучилсан.
Бүх гэрлээ унтраагаад лааны гэрэлд юм яриад суух ямар гоё бил ээ дээ. Энэ үед тархи, нүд амарч байдаг.
Тэгээд надад нэг зүйлийг ихэд чухалчилж хэлсэн. “Чи тэтгэвэртээ гараад юу хийх вэ гэдгээ одооноос бодох хэрэгтэй. Яг тэр үед чи хүссэнээ хийх цаг ирдэг юм” гэсэн. Хүмүүс тэтгэвэрт гарахаараа нийгмийн харилцаанаас тусгаарлагдаж ихэвчлэн гэртээ суун, ганцаардаж, хийх зүйл нь цөөрч нэг талаараа зорилгогүй, мөрөөдөлгүй мэт болж маш амархан хөгширдөг. Тэр хүний энэ үг надад их зүйл бодогдуулж, эцэст нь лаа бүтээх л миний хийх ёстой зүйл юм байна гэдгийг мэдсэн.
- Та ингэхэд ямар мэргэжилтэй вэ?
- Би багш хүн. Бидний үед дунд сургуулийн боловсрол илүүтэй бүтээлч байдалд төвлөрч байсан учраас ахуйн хэрэглээний зүйлсээ өөрсдөө оёод, хатгачихдаг байсан. Манай ээж их уран хүн, тэр сэтгэмж нь надад өвлөгдөж үлдсэн юм болов уу даа гэж боддог. Ээж минь долоон хүүхдэдээ дээл оёдог, хатгамлаар бүтээлэг зэргийг хийдэг байсан тул тэрхүү өнгө, зохицлын мэдрэмж надад үлдсэн. Би интерьер дизайн мэргэжлийн багш хүн. Дараагаар нь гэр бүл судлаач мэргэжлээр магистрын зэргээ хамгаалсан. Нэг үгээр өөрийгөө таньж мэдсэний дараа орчин цагийн гэр бүлийн талаарх мэдлэгээ тэлэх хүсэлдээ хөтлөгдөн энэ чиглэлээр мэргэшсэн.
Тэгээд “Мянган хүүхэд-Мянган бэлэг” төрийн бус байгууллагаа байгуулж үндэсний хэмжээнд гурван томоохон аянг зохион байгуулж, үндэсний үйлдвэрлэлүүд, алдартнууд маань дэмжиж, аянуудаа амжилттай хэрэгжүүлж байсан. Энэхүү ажлын гол зорилго нь бор зүрхээрээ мэрийгээд, хичээгээд байгаа хүүхдүүд нь анзаарагдахгүй хаягдчих гээд байдаг тул тэдгээр хүүхдүүдийг урамшуулсан аян болсон. Мөн олноос хандив босгож Баянжаргалан суманд түргэний машин бэлэглэсэн гэх мэтчилэн зүгээр сууж чаддаггүй, өөрийн боломжоороо нийгэмдээ ач тустай үйл хийхийг зорьдог нэгэн.
Хүн төрөлхтөн хөгжлийнхөө явцад зохиомол гэрэл буюу цагаан, ион гэрлүүдийг ашиглах болж, байгалийн гэрлээс улам холдсоноор бидний нүд, тархи ядаргаанд ордог.
- Лаа ер нь ямар ач холбогдолтой юм бэ? Мэдээж тог цахилгаан хомс дээр үед гэрэл болгож ашигладаг байсан нь тодорхой. Тэгвэл орчин цагт хүмүүс лааг ямар зорилгоор ашиглаж байна вэ?
- Нэгэнт бид цахилгаантай болсон тул лааны хэрэглээ өмнөхөө бодвол багассан. Дээр үед малын гаралтай өөх, тосоор лааг хийдэг байсан бол XX зууны сүүл үеэс нефтийн хаягдал тосоор лааг хийдэг болсон. Энэ нь ихэвчлэн гэрэл гаргах, сүмд барих зорилгоор түгээмэл ашиглагддаг байв. Харин XXI зууны эхээр лааны маш өргөн хэрэглээтэй болсон. Миний сүүлийн таван жилд судалснаар нэгдүгээрт хэрэглээний түвшинд ашиглаж байна. Тодруулбал баяр ёслолоор ширээ чимэх, тухтай орчныг бүрдүүлэхээр гэртээ лаа асаах гэх мэтээр ашиглаж байна. Хоёрдугаарт, аура буюу энергийн түвшинд ашиглагдаж байна. Энэ нь ялангуяа сүүлийн үед дэлгэрч байгаа соёл болсон. Тэр дундаа органик түүхий эд буюу зөгийн лаваар хийсэн лааг хүмүүс түлхүү хэрэглэж байна.
Энергийн түвшинд хэрэглэх болсон шалтгаан нь хүн төрөлхтөн хөгжлийнхөө явцад зохиомол гэрэл буюу цагаан, ион гэрлүүдийг ашиглах болж, байгалийн гэрлээс улам холдсон. Ингэснээр бидний нүд, тархи ядаргаанд ордог. Тиймдээ ч орчин цагийн хүүхдүүдийн нүдний хараа их муудах болсон. Хүн төрөлхтөн хөгжлийнхөө явцад ядаргаанд орж буй нь бидний бие организм цаанаасаа бүдэг байгалийн гэрэл шаардаж буйг илтгэж байна. Өөрөөр хэлбэл лааны гэрэл. Бүх гэрлээ унтраагаад лааны гэрэлд юм яриад суух ямар гоё бил ээ дээ. Энэ үед тархи, нүд амарч байдаг.
Нөгөөтээгүүр бид хөгжлийнхөө явцад суурин иргэншилтэй болсноор дөрвөн хананаас, дахиад л дөрвөн хананы дунд сэлгэж бидний амьдралын хэв маяг байгалиас тасарсан. Ингэснээр бид галын эрчимгүй болж буй хэрэг. Тэгэхээр хүн өөрөө байгалийн амьтан тул галын эрчим энерги дутагддаг.
- Тэр тусмаа нүүдэлчин соёл иргэншилтэй монголчуудад гал голомт, галын эрчим чухал үүрэгтэй байдаг шүү дээ.
- Яг тийм, монголчуудыг галын эрчим өндөртэй ард түмэн гэж үздэг. Тэгэхээр эрт дээр үед дугуй гэртээ орой бүр галаа түлээд галын эрчмээр энергиэ цэвэрлэдэг байсан бол орчин цагт тийм зүйлгүй болсон тул бидний сүнсэн биеийн галын эрчим дутагдаж эхэлсэн. Тэгэхээр бидний галын эрчмийг нөхөх боломжтой зүйл нь лаа юм. Нэг ёсондоо гал хэмээх “амьтай” зүйл бидний эрчмийг сэргээдэг ба орчин цагт лаагаар түүнийг орлуулах боломжтой юм.
Гуравдугаарт, зан үйлийн түвшинд хэрэглэгддэг. Тодруулбал дом, заслын зан үйл гэх мэт. Эрт дээр үеэс бүхий л улсад оронд хэрэглэгддэг. Миний хувьд мэдээж лааг урладаг ч зан үйлийн түвшинд ашиглах боломжгүй. Учир нь үүнийг үздэг хардаг, дотоод мэдрэмжийн өндөр чадвартай, зөн билэгтэй, зан үйл хийдэг хүмүүс ашигладаг. Нэг үгээр тэд галын эрчмийг ашиглаж засал хийдэг гэсэн үг. Тэгэхээр бид энергиэ сэлбэхийн тулд лаа ашиглах боломжтой.
- Ашиглаж байгаа орц найрлагын хувьд лаанууд ямар ялгаатай байдаг вэ?
- Манайх зөгийн лаваар лаагаа түлхүү хийж байна. Зөгий нь байгалийн хамгийн шимт тэжээлт балыг түүгээд тосон бүрхүүл дотор шахдаг. Балыг нь бид идэж, гадна талын бүрхүүл тос нь үлддэг. Тэрхүү тос нь дангаараа лааны орнц болохгүй. Эхний нэг, хоёрдугаар зэрэглэл нь ихэвчлэн гоо сайхны бүтээгдэхүүнд ашиглагддаг. Уруулын будаг, бальзам, нүүрний маскыг дурдаж болно. Гуравдугаар зэрэглэлийн тосыг нь ахуйн түвшинд буюу лаа, мебель модон өнгөлгөө, гутлын эко тос хийхэд ашигладаг. Байгалийн бүтээгдэхүүнийг бид хаягдалгүй ашигладаг.
Шар буурцгаас гаргаж авсан тосоор мөн лааг хийдэг. Энэ нь хэвээр хийгддэггүй, шилэнд хийдэг лаа юм. Гуравдугаарт, кристал вакс буюу далдуу модны тосоос гаргаж авсан лаа гэж бий. Өөрөө талст үүсгэдэг, нэлээн хатуу чанарын вакс юм. Ийм гурван төрлийн ваксаар манайх ихэвчлэн лаагаа хийдэг. Ер нь бусад төрлүүдийг дурдвал желли вакс, прафин вакс гэж байдаг ч эдгээр нь байгалийн гаралтай биш учир хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэж судлаачид үздэг. Учир нь нефтийн үлдэгдлээс гаргаж авсан ваксаар хийсэн энэ төрлийн лааг байнга хэрэглэх нь хоолойн өвчлөл, уушгины багтраа зэрэг өвчнөөр өвдөх, цаашлаад хавдрын эрсдэлийг нэмэгдүүлдэг. Тиймээс дэлхий нийтээрээ гар аргаар хийсэн, байгалийн гаралтай лааг хэрэглэхийг чухалчлах болсон. Энэ нь нөгөө талдаа бүтээлч урлал, урлаг болчихсон. Бэлэг дурсгал, цуглуулга хобби гээд хэрэглээний хувьд өргөн дэлгэр болсон.
- Лаа хийдэг болсноор танд болон таны амьдралд гарсан эерэг өөрчлөлт байна уу?
- Байлгүй яах вэ. Би их өөдрөг хүн. Залуу, ахмад гэлтгүй олон төрлийн, нас насны хүмүүстэй нээлттэй ярилцаж чаддаг. Уурлаж бухимддаггүй төрлийн хүн. Йога, бясалгалаар хичээллэдэг. Багш хүн учраас ч тэр үү хүнд аливааг зөв талаас нь ойлгуулахыг хичээдэг нэгэн. Лаатай холбогдсоноор хүмүүсээс, хэрэглэгчдээс маш их талархал их ирэх болсон, тэр хэмжээгээрээ тэдний итгэл, магтаалыг дааж явах хариуцлага надад буйг ухамсарлан үргэлж хичээж явдаг. Хүний магтаал бүрийг би талархаж хүлээж авдаг. "Танай урлангийн хаалгаар орж ирээд үнэхээр тайван мэдрэмж авдаг" гэдэг хүмүүс ч бий. Гудамжаар бухимдалтай явж байгаад орж ирээд тайвшраад гарахад нь би их баярладаг. Лаа авахгүй ч "Ямар гоё юм бэ, та үнэхээр өөрөө хийдэг юм уу, гадаадаас л оруулж ирдэг лаа гэж бодлоо" хэмээн уулга алдан мэлмийгээ баясган, гайхаж бишрээд гараад явах нь ч бий. Тэр бүгдэд нь би маш их баярладаг. Нэг ёсондоо эерэг сайхан зүйлсийг бүтээжээ гэж өөрөөрөө бахархдаг.
Худалдаанд гаргахгүйгээр зөвхөн өөртөө болон хайртай хүндээ зориулаад лаа захиалдаг хүмүүс бий.
- Төрсөн өдөр болоход бялуун дээр яагаад лаа асааж, үлээдэг юм бол гэж гэнэт бодогдлоо.
- Хүн нэг нас нэмж төрсөн өдөр бүрээрээ лаа асааж, өөд болсон ч зургийнхаа өмнө зул асаалгаж энэ амьдралын үе, төгсгөл галтай холбоотой мэт санагдаж байгаа биз. Энэ ямар учиртайг би ч өөрөө их боддог байсан. Хүн гэрлийн гялбаанд тэр дундаа галын элчинд амьдардаг юм байна. Хүн төрөлхтөн галгүй бол яах байсан бэ? Гал үүсгэснээр хүн төрөлхтөний амьдрал үүссэн гэж үздэг. Тиймээс галын эрчимд хүн төрж, амьдарч дуусдаг, гал бидний дотоод сүнсэн биеийг тэжээж тэтгэж байдаг яах аргагүй гайхалтай зүйл юм. Тэгэхээр хүн төрөлхтөн төрснөөсөө буцах хүртлээ галын эрчинд эрхшээгдэж амьдардаг.
- Лааны хэрэглэгчид ихэвчлэн эмэгтэйчүүд байдаг уу?
- Лаа асаах дуртай залуус олон бий. Лаагаар энергиэ цэвэрлэдэг, идэвхтэй хэрэглэдэг эрчүүд байдаг. Тэр дундаа гадаадад амьдарч байгаад ирсэн залуус гол төлөв худалдан авалт хийдэг, учир нь тэд лааны соёлын талаар тодорхой мэдэгдэхүүнтэй байдаг. Заримдаа хос хоёр орж ирээд нөхөр нь лааны талаар илүүтэй мэддэг, сонирхуулж ярих ч тохиолдол бий.
- Танайхаас гаргадаг ямар онцгой лаанууд байдаг вэ?
- Худалдаанд гаргахгүйгээр зөвхөн өөртөө болон хайртай хүндээ зориулаад лаа захиалдаг хүмүүс бий. Жил бүрийн тренд өөр өөр байдаг. Энэ жил пастел буюу завсрын өнгөтэй, чимэглэлтэй лаануудыг их урлалаа. Ер нь би өөрийнхөө урлахыг хүссэн лаануудаа жил бүр гаргаж, өөрийгөө ч сорьж, лаануудаа ч хүмүүст таниулахыг хүсдэг. Өөрөөр хэлбэл нэг төрлийн өнгө, хэлбэр, янзад баригдахыг хүсдэггүй. Хэвнүүд адилхан ч, өнгө, гоё л өөр байх гэх мэт. Шинэ жил, цагаан сараар тухайн гарч буй жилийн амьтныг түлхүү урлах гэх мэтээр цаг үетэй нь уялдуулдаг. Мөн энерги цэвэрлэх лаа, мөнгөний лаа, хүслийн лаа гэх мэт лаанууд бий.
- Цаашдаа хийхээр төлөвлөж буй зүйл юу байна вэ?
- Мэдээж илүү сайхан бүтээл гаргах, цаашдаа олон хүний нүд, сэтгэлийг баясгахаас гадна галын эрчмийн талаар судлах зүйл ч их байна. Мөн лааны тухай ном гаргана. Лааны соёл өргөн дэлгэрч байгаа тул лааг ашиглаж гэрээ, ширээгээ чимэглэх аргаа бусадтай хуваалцаж, зааж зөвлөхөөр төлөвлөж байна.
-Сонирхолтой мэдээлэл өгсөнд баярлалаа. Таны цаашдын ажил, амьдралд амжилт хүсье.
Та "Дулаан дөл" ХХК-ийн бүтээгдэхүүний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл ЭНД дарна уу.