“Улаанбаатар гурил” ХХК-ийн Дархан салбарт ажиллаж байгаа, шилдэг тэргүүний 22 ажилтан хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууцтай боллоо.
Ажилтныг орон сууцжуулах төсөл 2018 оноос хэрэгжиж байгаа бөгөөд, өнгөрсөн хугацаанд 35 ажилчдыг орон сууцад хамруулж байсан бол, 2024 онд дахин 22 ажилтан ийнхүү сууцандаа орлоо.
Төсөлд компанидаа тогтвор суурьшилтай, өндөр бүтээмжтэй ажиллаж байгаа ажилтнууд, болон залуу гэр бүлүүд хамрагдсан бөгөөд, Дархан салбарт ажиллаж байгаа нийт ажилчдын 36 хувь нь ийнхүү орон сууцтай болж байна.
Шинэхэн байрныхаа түлхүүрээ гардан авсан ажилтнууд өөрсдийн санаачилга, сайхан сэтгэлийн үүднээс нэгдэн, мөр зэрэгцэн ажиллаж байгаа нэгэндээ өргөө цагаан гэр бэлэглэсэн баяртай үйл явдал мөн давхацлаа.
Сайн үйлсийг өртөөлөгч “Улаанбаатар гурил” ХХК-ий хамт олондоо цаашдын ажилд нь амжилт хүсье.