“ЭТТ” ХК-ийн удирдлагууд 2024 оны үйл ажиллагаа, санхүүгийн үзүүлэлтүүдээ танилцуулав. Өнгөрсөн онд нүүрсний үнэ ихээхэн буурч, нэг тонн нүүрсний дундаж үнэ 81 ам.доллар болсон. Гэхдээ энэ оны сүүлээр өсөх төлөвтэй байна гэв.
НҮҮРСНИЙ ҮНЭ ЯАГААД БУУРАВ?
БНХАУ-ын эдийн засгийн өсөлт удааширсан, 5 хувьд хүрэхгүй байна. Үл хөдлөх салбарын хямрал бүрэн арилаагүй, гангийн эрэлт нь буурчээ. Мөн АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп урд хөршийн ганд 20 хувийн импортын татвар ногдуулсан. Эдгээр нь үнэ буурахад нөлөөлжээ.
БНХАУ жилд 4.5 тэрбум тонн нүүрс хэрэглэдэг. Үүний 80 саяыг нь л Монголчууд хангадаг. Зөвхөн манай нүүрсний үнэ унаагүй. Хятадын дотоодын уурхайнуудын нүүрсний үнэ мөн буурсан. Ер нь монголын нүүрсийг тойрч дэлхий эргэдэг мэтээр буруу ойлгоод байна. Энэ нь ташаа ойлголт юм. Монголын нүүрсийг орос, австрали, индонез эсвэл хятадын дотоодын нүүрсээр хялбархан орлуулж болно. Монгол нүүрс онцгой биш гэсэн юм.
Тус компани Хөрөнгийн биржийн арилжаагаар нүүрсээ худалдах болсноос хойш ам нөхцөлөөр нүүрс худалдах гэрээ байгуулаагүй бөгөөд дахин байгуулахгүй гэв. Нийт 115 удаа биржийн арилжаа зохион байгуулж, 25 сая тонн нүүрс худалджээ. Биржээр
- 2023 онд 9 сая
- 2024 онд 15 сая
- 2025 онд 15 сая тонн нүүрс худалдахаар төлөвлөжээ. Гэвч энэ дүнд хүрэх амаргүй гэдгийг ч учирлав.
“ЭТТ” манай улсын нийт нүүрсний экспортын 40 хувийг гаргадаг. Тэд 2024 онд 1.9 их наяд төгрөгийг нүүрс тээвэрт зарцуулахаар төлөвлөсөн ч 1.1 их наяд төгрөг хэмнэжээ. Мөн 4.5 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна. Энэ нь 2023 оны цэвэр ашгаас 1.3 их наяд төгрөгөөр илүү байна.
Цэвэр ашгаас 3.9 их наяд төгрөгийг ногдол ашигт хуваарилна. Үүний нэг их наяд төгрөгийг иргэдэд, үлдсэн 2.9 их наяд төгрөгийг "ЭТТ"-н толгой компани болох "Эрдэнэс Монгол" компанид шилжүүлнэ. Гэхдээ “ЭТТ”-н санхүүжилтээр барьсан Гашуунсухайтын төмөр замыг “Эрдэнэс Монгол” руу шилжүүлэх замаар ногдол ашгийг компанид үлдээх хувилбар ч яригдаж байна.
БНХАУ-ын ЧАЛКО, “Бодь интернэйшнл” компаниудтай байгуулсан оффтэйк гэрээний хугацаа дуусжээ. Одоо зөвхөн БНХАУ-ын Норинко группийн оффтэйк гэрээ үлдэж, нүүрс нийлүүлж байна. Тус компани манай улсын газрын тос боловсруулах үйлдвэрийн түүхий тос дамжуулах хоолойг барьж, төлбөрт нь нүүрс авч байна.
“ЭТТ”-н нүүрс баяжуулах үйлдвэрийг өнгөрсөн зургаадугаар сард барьж дууссан. Улсын комисс үйлдвэрийг аравдугаар сард хүлээн авснаас хойш энэ үйлдвэр 7.4 сая ам.долларын орлого олжээ. Хямд үнэтэй эрчим хүчний нүүрсийг өндөр үнэтэй коксжих нүүрстэй хамт баяжуулан, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.
Хамгийн оновчтой орц гарцын тооцоо буюу өөр төрлийн нүүрс тус бүрээс хэдэн хувиар холих нь илүү ашигтайг тогтоох туршилт одоо ч үргэлжилж байгаа гэв. Баяжуулах үйлдвэрт энэ онд 5 сая тонн нүүрс угаах юм байна.
Энэ үйлдвэр нойтон аргаар нүүрсийг угаадаг тул Загийн усны хоолойгоор татсан, гүний ус ашигладаг. Өнгөрсөн зун говьд бороо их орж, сүүлийн 60 жилд байгаагүй их ус уурхайн бүс рүү оржээ. 4.5 сая м.куб усыг хөв цөөрөмд хуримтлуулан баяжуулах үйлдвэрт бүтэн жилийн турш ашигласан байна.
2024 онд “Тавантолгой түлш” компанийг “ЭТТ”-н харьяанаас шилжүүлж, нийслэлд мэдэлдээ авсан.
ЭТТ өнгөрсөн хугацаанд нийт 1.3 их наяд төгрөгийг сайжруулсан түлш үйлдвэрлэхэд зарцуулжээ. Энэ онд ч тус үйлдвэрийг үргэлжлүүлэн санхүүжүүлнэ гэв.
Гашуунсухайт-Ганцмод боомтуудыг төмөр замаар холбох ажлын нийт санхүүжилт 976 тэрбум төгрөг. Энэ мөнгийг мөн л “ЭТТ” гаргана.
976 тэрбум төгрөгийн задаргаа буюу ямар зардлууд нийлж энэ дүн гарсныг “Тавантолгой төмөр зам” компаниас лавлаарай гэсэн юм.
Хоёр боомтыг өргөн, нарийн төмөр замаар зэрэг холбох ажлыг Зам тээврийн яам хариуцах юм байна.
“ЭТТ”-н нэг тонн нүүрсийг олборлох өртөг 14 мянга, нийт өртөг 69 мянган төгрөг байна. Эрчим хүчний нүүрсний үнэ 30 ам.доллар болж буурсан. Өнгөрсөн оноос нүүрсний үнэ буурахад орон нутгийн “Тавантолгой” компани олборлолт, тээвэрлэлтээ зогсоосон юм.
Харин “ЭТТ” улсын төсөв бүрдүүлэх, “Чайна энержи”, “Норинко”-д нүүрс нийлүүлэх үүрэгтэй тул олборлолтоо зогсоохгүй, харин борлуулалтаа бага хэмжээгээр бууруулж болзошгүй гэж гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Мөнхжаргал хэлэв.
Тэрээр 2019 онд “ЭТТ” ХК-д бүрэн эрхт төлөөлөгч томилон ажилласнаас хойш олборлолт, борлуулалт, улсад төлсөн татвар хоёр дахин өссөнийг ч онцлов.
“ЭТТ” компанийн Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Г.Гантулга, Захиргаа, удирдлагын газрын дарга Н.Анун, Худалдан авах ажиллагааны газрын дарга Н.Цэрэнсамбуу, Уул уурхай, технологийн газрын дарга Ч.Алтанбагана, Борлуулалт, маркетинг, тээврийн газрын дарга О.Цэрэндондог нар дээрх мэдээллийг өглөө.