-ҮЗЭЛ БОДОЛ-
Ж.Батзандан дахин гарч ирлээ. 17 жилийн өмнө яг өнөөдрийнх шиг ийм их сэтгэл хөдлөлтэйгөөр хэвлэлийн хурал хийж хоолойгоо шахан байж сонгуулийн үр дүнг эсэргүүцэхийг уриалсан нь нэхэн санагдав. Тэр өдөр бол 2008 оны долоодугаар сарын 1.
Монгол хүн бүр тэр олон залуусын гэмтэл, бэртэл, таван хүний халуун амийг авч одсон тэр жагсаалын тухай ам нээхээс ч халширч явахад Ж.Батзандан л харин “Үзсэн шиг үзье, тэмцэнэ, хувьсал хийнэ” гэдэг үгийг маш зоригтойгоор хэллээ.
Тэр өнөөдөр хэвлэлийн хурал хийв. Бүхэлдээ “би” хэмээн цээжээ дэлдэж, “Ерөнхий сайд намайг уул уурхайн салбарын бузар, булай болгонтой тэмц гэлээ” хэмээн байж ядсан их хүсэл, тэмүүлэлтэйгээр 40 гаруй минут ярилаа. Монголын ард түмэн ядуу байна гэнэ, өлөн цөлмөн болсон тул өнөөдөр цагаан сараа ч тэмдэглэж чадахгүйд хүрлээ л гэнэ. Ард түмний ийм байгаад Ж.Оджаргал, Б.Нямтайшир, П.Цагаан гэх мэт цөөн хэдэн баян хүмүүс буруутай гэнэ.
Монголын ард түмэн ядуу байна гэнэ, өлөн цөлмөн болсон тул өнөөдөр цагаан сараа ч тэмдэглэж чадахгүйд хүрлээ л гэнэ.
Ингээд Монголын баялгийг хэт монополи байдлаар эзэмшсэн гэр бүлүүдтэй тэмцэхийн тулд Монгол Улс хуульдаа өөрчлөлт оруулсан. Одоо баялгийн өгөөжийн дийлэнхийг Монголын ард түмэнд авч өгнө л гэнэ. Стратегийн ордуудын 34 хувийг, болохгүй бол 50 хувь болгон нэмэгдүүлж Баялгийн санд төвлөрүүлж, эцэст нь Монголын ард түмэн бүгд баяжна гэнэ.
Тэрбээр “Тавантолгой орд, 8 тэрбум нүүрсний нөөцтэй. Гэтэл нэг гэр бүл Ухаа худаг, Баруун наран гэдэг хоёр ордыг эзэмшээд сууж байна. Эзэмшигч нь Ж.Оджаргал. Ж.Оджаргал аа, танаас өөр, танайхаас өөр компани Монгол Улсад байдаг юм шүү. Монголын ард түмнийг доромжилж байгаа бол энэ компанийн лицензийг хүчингүй болгоод дараа, дараагийн компаниудад шууд өгөх хэрэгтэй. Нүүрс ухаад Хятад руу зарж чадах залуус мянга, мянгаараа байгаа” гэв.
Лицензийг нь цуцлаад, үйл ажиллагааг нь зогсоолоо гэж бодъё л доо. Ард нь ахиад тэндээс нүүрс олборлоод урагш зарах мянга, мянган залуус байгаа юм бол энэ компанид одоо ажиллаж байгаа мянга, мянган залуус Монголын ард түмэн биш юм болов уу? Ж.Батзандан БЭТ-ийн хувьд “Монголын ард түмэн” гэж яг хэн юм бэ?
Дараа нь Оюутолгойн 34 хувийг дурдав. “Засгийн газар 34 хувиа авсан, гэвч одоо 6 тэрбум ам.долларын өрөнд орж, алтан дээр суусан гуйлгачид болсон” гэв. Мөн “Энэ завхралыг зогсоохгүй бол Монголын ард түмэн босохоос өөр арга байхгүй, би ард түмнийхээ талд байж баялагтаа эзэн байх тэмцлээ үргэлжлүүлнэ” гэж нэмэв. Монголчуудыг баяжуулахын тулд Оюутолгойн төслийг зогсоох гэж үү? Тэгвэл тэнд ажиллаж буй 20,000 хүний аж, амьдрал яах вэ? Тэд ч бас Монголын ард түмэн биш бил үү?
Стратегийн орд газрын лицензийг эзэмшигч компаниудын төлөөлөлтэй хэлцэл хийнэ гэнэ. Ирэх тавдугаар сарын 1-нээс өмнө хэлцэл хийхгүй бол, баялгийн хулгайг зогсоож, ард түмний баялаг болсон уул уурхайн ордуудын ашгийг ард түмэнд өгөхгүй бол хувьсгал гарна шүү гэж Ерөнхий сайд хэлсэн гэж ярив. Мөн л тэр хувьсал хийх гээд байгаа Монголын ард түмэн нь яг хэн юм бэ?
“Ард түмнээ хүндлээд би босож зогсож байгаад ярина” гэдэг үнэмшилгүй дүртэйгээ тэртээд үлдчихсэн бололтой.
Ардчилсан улсад амьдарч байгаа, хуультай орны хүмүүс гэдгээ алхам, тутамдаа ухамсарлаж аливааг үргэлж эвээр, шударгаар шийдэх гэж хичээдэг болсноос биш босъё, хувьсал хийе гэж муйхарлахаа больчихсон шүү дээ, бидний дийлэнх.
Харин БЭТ л хоолойгоо шахаж, хуруугаа гозолзуулж, “Ард түмнээ хүндлээд би босож зогсож байгаад ярина” гэдэг үнэмшилгүй дүртэйгээ тэртээд үлдчихсэн бололтой. Хүний өмнөөс ичих ч хэцүү шүү.
Тэр ер нь хэсэг нам гүм байснаа хаанаас гэнэтхэн хашхичсаар гараад ирэв ээ?
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр нар түүнийг дуудаж уулзаад “Баялгийн сангаа баян болгоё. Та үүнийг хийж чадах уу” гэж гэнэ. Хариуд нь тэр “Би чадаж ирсэн, чадах ч болно” гэсэн учраас Монгол Улсын Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгч болсон хэмээн бардамнав. Харамсалтай нь шинэ БЭТ-ийн эхний хэвлэлийн хурлаас лав хэт өөрийгөө дөвийлгөсөн үгсээс өөрөөр ажил хэрэг болгохуйц агуулга сонсогдсонгүй. Ажиллаад байж дээ, БЭТ минь.