Финланд улсын амьтны хүрээлэнд байдаг хоёр пандаг цаашид тэжээхэд зардал өндөр байгаа тул Хятад руу буцаахаар болжээ.
Лүми болон Пири нэртэй тус хоёр пандаг БНХАУ-ын удирдагч Ши Жиньпин 2018 онд Финландад айлчлахдаа бэлэг болгон өгч байв.
Хятад улс 1949 оноос хойш худалдаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор улс орнуудад панда буюу хулсны баавгайг илгээж эхэлсэн.
Энэ зарчмаар Финланд улс хоёр пандаг 15 жилийн хугацаатай амьтны хүрээлэнд байлгах байсан ч ийнхүү зардал өндөр гэсэн шалтгаанаар эрт буцааж байна.
Тэднийг буцаахаас өмнө сарын турш тусгаарлалтад байлгаж, арваннэгдүгээр сард Хятад руу илгээх юм. Финландын амьтны хүрээлэнгийн удирдлагууд панда үзэх гэж хүмүүс ихээр зорин ирнэ гэж тооцоолсон ч өнгөрсөн жил орлого олж чадалгүй өрөнд орсон тухай мэдээлжээ.
Энэ шийдвэртэй холбоотойгоор Финландын Гадаад хэргийн яамнаас "Пандаг буцаах нь амьтны хүрээлэнгийн шийдвэр байсан бөгөөд Засгийн газар оролцоогүй" гэсэн байна.
Амьтны хүрээлэн нь хувийн байгууллага бөгөөд пандануудын амьдрах орчныг бүрдүүлэхэд найман сая евро зарцуулсан бөгөөд жил бүр тэдэнд 1.5 сая евро зарцуулдаг гэнэ. Үүнд Хятад улсад төлдөг хадгалалтын төлбөр багтсан аж.
Эх сурвалж: CNN