АНУ-ын реппер Эминэм өвөө болох гэж буйгаа зарлалаа.
Тэрбээр түүний охин, 28 настай Хэйли Жэйд хүүхэдтэй болсныг саяхан цацсан “Temporary” дуугаараа дамжуулан мэдэгдсэн байна.
Дууны клипэндээ охиныхоо бага наснаас эхлэн хуримаа хийх хүртэлх дурсамж бүхий зураг, бичлэгүүдийг оруулсан бөгөөд дууны төгсгөлд Эминэмийн охин түүнд “Өвөө” гэж бичсэн цэнхэр цамц өгч буй нь харагдах аж.
Хэйли Жэйд нөхөр Эван МакКлинтоктой 2016 оноос хойш үерхсэн бөгөөд хосууд энэ оны тавдугаар сард хуримаа хийсэн.
Эминэм шинэ дуугаа цацсаны дараа түүний охин Инстаграм хуудсаараа дамжуулан жирэмсэн болсон тухайгаа хуваалцсан юм. Тэрбээр хүүхдээ ирэх онд өлгийдөн авах аж.
Эх сурвалж: CNN