“Японы өвсний үндэс хүнсний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөр”-ийн хүрээнд тус цэцэрлэгт
- 1600м2 барилгын гадна фасад,
- 1100м2 сантехникийн магистрал шугам,
- 12 бүлгийн ариун цэврийн өрөөний иж бүрэн сантехникийн засвар,
- 960м2 нэг давхрын дээврийн засварыг хийжээ.
Үүнтэй холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар, Монгол, Япон найрамдлын нийгэмлэг болон нийслэлийн хүүхдийн 113 дугаар цэцэрлэг хамтран талархлын арга хэмжээг өнөөдөр зохион байгууллаа.
Тус арга хэмжээнд Япон Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарү болон түүний гэргий Игавахара Эйко, дүүргийн Засаг дарга Ц.Баттөр болон бусад холбогдох хүмүүс оролцжээ. Элчин сайд Игавахара Масарү хөтөлбөрийн хүрээнд хийгдсэн ажлын үр дүнд хүүхэд багачуудын сурах таатай орчин бүрдсэнд баяртай байгаагаа илэрхийлжээ.