Мягмар гарагт Туркийн Гранд Картал цанын бааз дахь зочид буудалд гал гарч, 79 хүн амиа алдсан.
Тэнд байсан иргэд галын дохиолол дуугараагүй талаар ярьсан нь эрх баригчдын анхаарлыг татаж байна.
Тухайлбал Дотоод хэргийн сайдын мэдээлснээр гал орон нутгийн цагаар шөнийн 3 цаг орчимд гарсан бөгөөд гал сөнөөгчид 45 минутын дотор очсон гэсэн.
Гэхдээ цанын баазад байсан иргэд гал гарахаас цагийн өмнө утаа үнэртэж эхэлсэн гэжээ.
Тус цанын бааз дахь зочид буудал 12 давхар бөгөөд жил бүр хэдэн арван мянган жуулчин хүлээн авдаг аж. Хичээл сургууль амарч, ачаалалтай үеэр энэ осол болсон шалтгааныг иргэд мэдэхийг хүсэж байгаа юм.
Гал гарах үеэр зочид буудалд 238 хүн байжээ. Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд зочид буудлын эзэн болон өөр бусад 10 хүнийг саатуулаад буй.
Шинжээчид галын систем бүрэн ажиллагаатай бол галын дохиолол хэдхэн секундийн дотор ажиллах ёстой байсан гэж үзэж байна.
Дотоод хэргийн сайд буудал галын хоёр гарцтай ч тэдгээр нь стандартын шаардлага хангахгүй байсан гэдгийг хэлсэн.
Соёл, аялал жуулчлалын сайд зочид буудал галын албанаас олгогдсон "галын аюулгүй байдлын гэрчилгээ"-тэй гэж мэдэгдсэн юм.
Гэсэн ч цанын баазын байрлах Болу мужийн захирагч “Буудалд 2007 онд шалгалт хийж галд тэсвэртэй гэсэн дүгнэлт гарснаас хойш дахиж шалгалт хийгдээгүй” гэсэн байна.
Эх сурвалж: ВВС