Нийслэлчүүдийн зарим хэсэг нь Төв цэнгэлдэх хүрээлэнд наадамлаж байна.
Ганган торгон хос дээл хувцсаа өмсөөд үр хүүхдээ, настай ээж аавыгаа дагуулаад гэр бүлээрээ найз нөхдөөрөө энд цуглан Цэнгэлдэх хүрээлэнгийн нар зөв тойрон зам зуур хуушуур идэж, зураг авахуулж байна.
Цэнгэлдэх хүрээлэнгийн гадна хоёр том лед дэлгэц байршуулжээ. Түүний доорх зүлгэнээ наадамчин олон тухлан сууж, баяр наадмынхаа нээлтийн үйл ажиллагааг шууд дамжуулан хүлээн авч байна.
Мөн энд наадамчин олны зураг авахуулах зориулалтын талбай бүхий том самбаруудыг байршуулжээ.
ФОТО: