АНУ-ын Калифорни муж, Лос Анжелес орчимд гарсан галыг унтраахаар холбогдох албаныхан долоо дахь хоногтоо ажиллаж байна.
Цахим сүлжээнд энд тэндгүй улаан, ягаан өнгийн нунтаг цацсан зураг түгэж байгаа бөгөөд иргэд үүнийг чухам юу болохыг сонирхож байгаа аж.
Тод өнгийн энэхүү нунтаг бодис ой хээрийн түймэртэй тэмцэхэд ямар нөлөө үзүүлдэг вэ?
Галын тархалтаас сэргийлэх энэхүү бодисыг Phos-Chek гэж нэрлэдэг бөгөөд 1963 оноос хойш АНУ-д түймэртэй тэмцэхэд ашиглаж иржээ.
Ассошиэйтед Пресс агентлагийн мэдээлснээр энэ бодис нь дэлхийд галын тархалтыг зогсооход хамгийн өргөн ашиглагддаг бодис аж.
Энэ бодис нь ямар найрлагатай вэ?
Phos-Chek-ийн нарийн найрлага нь олон нийтэд ил биш ч үүнийг худалдаалдаг Perimeter компанийн мэдээллээр 80 хувь нь ус, 14 хувь нь бордооны төрлийн давс, 6 хувь нь өнгө оруулагч, зэврэлтээс хамгаалагч бодис байдаг гэнэ.
Тод өнгө оруулдгийн учир нь гал сөнөөгчдөд таниулах зорилготой бөгөөд нарны гэрэлд удаан байсны дараа байгалийн өнгөтэй адил болж хувирдаг.
Эх сурвалж: ВВС