Шалтгаан нь өнөөх л эрх баригчдын алдаатай хууль. Хууль санаачлагчид хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчих эрхийн үнэмлэхийг хураан авч, харин оронд нь өдөрт 400 төгрөгөөр бодон сард 6000 төгрөг олгох шинэ хуулийг баталсан юм. Жагсагчид энэ сарын 6-ны дотор УИХ-ын ээлжит бус чуулганыг хуралдуулж алдаатай хуулиа эргэн харж, засахыг шаардаж байна. “Биднийг гэрт байлгаж, нийгмээс тусгаарлах бодлого барьж байна” хэмээсэн жагсаалд зуу орчим хүн оролцож байна. Тэд одоогоор Нийслэлийн засаг даргын тамгын газарт болон МАХН, АН-д шаардах бичиг хүргүүлсэн байна. Учир нь тус хуулийг АН-ын гурав, МАХН-ын дөрвөн гишүүн санаачилсан билээ.