gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     16
  • Зурхай
     9.05
  • Валютын ханш
    $ | 3596₮
Цаг агаар
 16
Зурхай
 9.05
Валютын ханш
$ | 3596₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 16
Зурхай
 9.05
Валютын ханш
$ 3596₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

ТОЙМ: Хичээлийн шинэ жил, ирэх оны төсөв, допинг болон ШХАБ-тай 7 ХОНОГ

Б.Нямдарь
2 цаг 6 минутын өмнө
Twitter logo
Б.Нямдарь
Twitter logo
2 цаг 6 минутын өмнө

Өнгөрч буй долоо хоногт болсон зарим үйл явдлуудаас онцлон хүргэж байна. 

ХҮҮХЭД БАГАЧУУД СУРГУУЛЬ ЦЭЦЭРЛЭГТЭЭ ЯВЖ ЭХЭЛЛЭЭ

2026-2027 оны хичээлийн шинэ жил эхэллээ. Боловсролын яамны мэдээлснээр, 2026-2027 оны хичээлийн шинэ жилд урьдчилсан төсөөллөөр бүх түвшний 2 457 боловсролын сургалтын байгууллагад 1 сая 305 мянга 552 суралцагч хамрагдах төлөвтэй байна. Үүнээс: 

  • Дээд боловсролын сургалтын байгууллагад нийт 170 384 оюутан, 
  • Мэргэжлийн болон техникийн боловсролын байгууллагад нийт 49 331 оюутан
  • Сургуулийн өмнөх боловсрол буюу цэцэрлэгт 242 742 хүүхэд,
  • Ерөнхий боловсролын сургуульд 843 095 сурагч, үүнээс 1 дүгээр ангид 75 838 хүүхэд элсэн сурах төлөвтэй байна. 

ДОПИНГ ТОЙРСОН АСУУДЛУУД 

Монголын үндэсний бөхийн холбооноос допингийн зөрчил гаргаж, барилдах эрхээ хасуулсан бөхчүүдийн эрхийг сэргээхтэй холбоотой асуудлаар мэдээлэл өглөө. Энэ үеэр улсын гарди М.Бадарчийн барилдах эрхийг сэргээсэн гэх мэдээлэлд тайлбар хийв. 

Допингийн зөрчил гаргасан бөхчүүдийн хувьд уучлал хүсэж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тохиолдолд хугацаанаасаа өмнө эрхээ сэргээж, цол чимгээ баталж барилдаж байгаа жишээ бий. Мөн допингийн эсрэг байгууллагатай хамтран ажиллаж, бусад бөхчүүдэд сурталчилгаа, таниулга хийсэн тохиолдолд эрх хассан хугацааг багасгах боломжтой. Залуу бөхчүүд алдаа гаргаж болно. Гол нь дүрмээ баримталж, алдаагаа хүлээн зөвшөөрсөн тохиолдолд эрхээ сэргээх боломжтой.  Харин Бадарч гарьдын хувьд одоогоор эрхийг нь сэргээх ямар нэгэн шийдвэр гараагүй" гэсэн юм. Дэлгэрэнгүйг ЭНД дарж хүлээн авна уу.

ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ШХАБ-ЫН ДЭЭД ТҮВШНИЙ ХУРАЛДААНД ОРОЛЦЛОО

Бүгд Найрамдах Киргиз Улсын Бишкек хотноо 2026 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан боллоо.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хуралдаанд ажиглагчийн хувиар оролцож, Монгол Улсын байр суурийг илэрхийлж, үг хэллээ.

Тэрбээр, Монгол Улс гадаад бодлогын залгамж чанараа тууштай хадгалж, энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлого баримтлан, бүс нутгийн олон талт хамтын ажиллагаанд идэвхтэй оролцох эрмэлзэлтэй гэдгийг нотолжээ. 

ОХУ-ЫН ШАТАХУУН ҮЙЛДВЭРЛЭГЧИД БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ МОНГОЛД ТОГТВОРТОЙ НИЙЛҮҮЛЭХЭЭ ИЛЭРХИЙЛЖЭЭ

Ерөнхий сайд Н.Учрал Оросын Холбооны Улсын Владивосток хотноо болж буй Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтын үеэр ОХУ-ын Эрчим  хүчний сайд С.Е.Цивилёвтэй уулзаж /2026.09.03/, түлш шатахууны нийлүүлэлтийг тогтвортой байлгах чиглэлээр ярилцлаа.

ОХУ-ын Эрчим хүчний сайд С.Е.Цивилёв олон улсын болон бүс нутгийн нөхцөл байдлын нөлөөгөөр дэлхийн түлш, шатахууны зах зээлд тодорхойгүй байдал үүсэж буйтай холбогдуулан ОХУ-ын Засгийн гараас энэ оны дөрөвдүгээр сард нефть бүтээгдэхүүн гадаад улс руу экспортлоход хориг тогтоосон ч хоёр улсын найрсаг харилцаа, эрх зүйн тохиролцооны хүрээнд Монгол Улсын нефтийн бүтээгдэхүүний хангамжийг тогтвортой хадгалж, нийлүүлэлтийг тасалдуулахгүй байхад онцгой анхаарч ирснийг тэмдэглэв.

ХӨШӨӨНИЙ ДЭРГЭД ХҮҮХДИЙН ХӨШӨӨ БАЙРЛУУЛСНЫГ ШИЛЖҮҮЛНЭ

Архивын зураг

НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2010 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 55 дугаар тогтоолоор “Улсын нийслэлд хөшөө, дурсгал хүндэтгэлийн самбар байрлуулах журам”-ыг баталсан байдаг. Үүнд, “Тухайн улс орон, бүс нутгийн соёл урлаг, түүхэн үйл явдлыг харуулсан, оюун сэтгэлгээний хөгжлийн илэрхийлэл болсон, архитектур, дүрслэх урлагийн шийдэл бүхий байгууламжийг хөшөө” гэж нэрлэхээр тусгажээ. Тэгвэл Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөний дэргэд холбогдох байгууллагуудын зөвшөөрөлгүйгээр хүүхдийн хөшөө байрлуулсан байна. Түүнчлэн нэрт яруу найрагч Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд мөн зөвшөөрөлгүйгээр хүүхдийн хөшөө байрлуулжээ.

Энэ нь “Улсын нийслэлд хөшөө, дурсгал хүндэтгэлийн самбар байрлуулах журам”-ын 2.1, 2.2 заалтыг тус тус зөрчсөн тул дээрх зөвшөөрөлгүй хөшөөнүүдийг албадан шилжүүлэхийг холбогдох газруудад мэдэгдээд байна.

С.МОЛОР-ЭРДЭНИЙГ 30 ХОНОГ ЦАГДАН ХОРИНО

Философич С.Молор-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.9 дүгээр зүйлийн Үндэсний эв нэгдлийг бусниулах зүйл ангиар шалгаж, 30 хоног цагдан хорихоор болжээ. 

Тодруулбал, Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол, язгуур өв соёл, түүхийг илтэд гуйвуулж гутаан доромжилсон гэх үндэслэлээр саатуулан шалгаж байна.

Тэрбээр “Монгол гэдэг ард түмэн дэлхий дээр байхгүй, энэ бол зүгээр нэг хоч. Чингис хаан Монголчуудад ямар ч хамаагүй. Харин Төв Ази хавиар байсан байж магадгүй” гэх зэргээр олон нийтийн сүлжээнд ярьсан нь олны дургүйцлийг төрүүлээд буй юм.

ЕСӨН ШИД НЬ БҮРДСЭН ХЭМЭЭН АН ТӨСВИЙГ ШҮҮМЖЛЭВ

Ардчилсан намаас Монгол Улсын 2027 оны төсвийн тухай мэдээлэл хийлээ. Тэд төсвийн 70 хувь нь зарлага байгааг шүүмжиллээ. Мөн ирэх 2027 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд зориулсан, бэлдсэн төсөв болж байна гэв. Түүнээс гадна Үндэсний баялгийн сангийн тогтолцоог буруу байгааг дурдлаа. 

Төсөв дээр нэмж байгаа 11 их наяд төгрөгийн зардлыг багасгах, төсөл хөтөлбөрийг тухайн жилд нь дуусгадаг байх шаардлагатай байна гэлээ. Дэлгэрэнгүйг ЭНД дарж хүлээн авна уу. 

МОНГОЛЧУУД 2 АЛТ, 2 МӨНГӨ, 13 ХҮРЭЛ  ХҮРТЭЭД БАЙНА

Бүгд Найрамдах Киргиз Улсад зохион байгуулагдаж буй Дэлхийн Нүүдэлчдийн VI Наадмаас Монгол Улсын баг тамирчид  2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртээд байна. Тодруулбал сээр хугалах, цохих багийн төрөлд Монголын баг тэргүүн байр эзэлж, аваргын алтан медалийн эзэд боллоо.

СУУРЬШЛЫН БҮСЭД ОЙРТСОН ДӨРВӨН БААВГАЙ ЦАТГАЛАН ТУЛ "ХЭРЭГ ТАРИЛГҮЙ" БУЦЖЭЭ

Дорнод аймгийн Баян-Уул сумын нутагт нэг эвш, гурван бамбаруушны хамтаар айлын зуслан орчимд орж иржээ. Онон-Балжийн байгалийн цогцолбор газрын (ОББЦГ) хамгаалалтын захиргаанаас уг баавгайнуудыг суурьшлын бүсээс тусгай хамгаалалттай хэсэг рүү оруулан тууж, 57 км зайтай холдуулжээ.  

Энэ талаар Онон-Балжийн байгалийн цогцолбор газрын байгаль хамгаалагч Х.Батболд “Эдгээр баавгайг ОХУ-аас орж ирсэн болов уу гэж таамаглаж байна. Баавгай их үнэрч амьтан учраас зуднаар үхсэн малын сэг зэмийн үнэрээр тал руу бууж, айлд ойртсон бололтой. Энэ дөрвөн баавгайны хувьд турж эцээгүй, цатгалан шинжтэй байсан учраас тайван байж, ус уух зэргээр амарч явсаар тусгай хамгаалалттай газрын бүс нутагт хүрсэн” гэлээ.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан