gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   FIFA 2026
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     25
  • Зурхай
     8.31
  • Валютын ханш
    $ | 3595₮
Цаг агаар
 25
Зурхай
 8.31
Валютын ханш
$ | 3595₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 25
Зурхай
 8.31
Валютын ханш
$ 3595₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Соёлын өвийг дижитал хэлбэрт шилжүүлэх "Цахим архивын төв" байгуулна

Г.Саруулсанаа
Соёл урлаг
2026-07-27
Twitter logo

"Монгол Улсад дижитал соёлын нөөцийн удирдлагын систем байгуулах, соёлын контент бүтээх чадавхыг бэхжүүлэх төсөл"-ийн ээлжит сургалт энэ сарын 22-28-нд  БНСУ-д болж байна. 

Монгол Улсын ССАЖЗЯ болон БНСУ-ын Азийн соёлын төв хамтран хэрэгжүүлж буй уг төсөл нь 2025-2028 он хүртэл үргэлжилнэ. 

Уг төслийн хүрээнд соёлын өвийг дижитал хэлбэрт шилжүүлэх "Цахим архивын төв"-ийг Соёлын өвийн үндэсний төвийн дэргэд байгуулна. Солонгосын талаас 60 сая воны өртөг бүхий цахим архивын тоног төхөөрөмжийг хандивлаж, ирэх наймдугаар сард нээхээр төлөвлөжээ. Ингэснээр манай улсын түүх, соёлын нөөцийг олон улсын стандартад нийцүүлэн баримтжуулж, урт хугацаанд найдвартай хадгалж хамгаалах боломж нэмэгдлээ.

Төслийн гүйцэтгэгчээр БНСУ-ын Чоннамын их сургуулийн баг ажиллаж байна. Үндэсний өвийг олон улсад сурталчлах, технологийн дэвшлийг ашиглан соёлын контент бүтээх хүний нөөцийг бэлтгэх, чадавхжуулахад чухал түлхэц болж буйгаараа онцлог төсөл юм.

Сургалтад ССАЖЗЯ, Үндэсний музей, Үндэсний номын сан, Соёлын өвийн үндэсний төвийн нийт 15 албан хаагч хамрагджээ. Тэд түүхэн өвийг цахимжуулах 2D, 3D технологи, зураг үүсгэгч хиймэл оюун ухаан (AI) ашиглан контент бүтээх практик аргачлалд суралцаж, цахим удирдлагын нэгдсэн портал (GLAM 2.0)-ийн бүтэцтэй танилцан ур чадвараа дээшлүүлэв.

Азийн соёлын төвийн Гүйцэтгэх захирал Ким Сан Үг Монгол Улс, БНСУ-ын хамтын ажиллагаа жил ирэх тусам өргөжин тэлж байгаад сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийллээ.

ССАЖЗЯ-ны Соёл, урлагийн бодлого зохицуулалтын газрын дарга Д.Наранцэцэг "Энэхүү төсөл нь Монголын түүх, соёлын нөөцийн мэдээллийг дэлхий нийтэд хүртээмжтэй хүргэх, бүх нийтийн соёлын боловсролыг дээшлүүлэхэд бодит үр дүнгээ өгнө гэдэгт итгэлтэй байна" гэжээ.

Эх сурвалж: ССАЖЗЯ

Эх сурвалж: ССАЖЗЯ

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан