Энэ жил улсын хэмжээнд 16.8 сая толгой хээлтэгч мал буй. Өнгөрсөн онд манай улсын мал сүргийн тоо толгой 40 орчим саяд хүрч өссөн болохоор хүлээн авах төлийн тоо өмнөхөөс хоёр сая толгойгоор илүү буюу 14 сая юм.
Энэ сарын 10-ны байдлаар 1.6 сая төл хүлээн авсан мэдээ гарчээ. Түүнчлэн шинээр бойжих 14 сая төлийг төрөл тус бүрээр нь авч үзвэл ишиг 6.5, хурга 6.3 сая, ботго 34.8, унага 430.3 мянга, тугал 740 гаруй байх нь.
ХХААЯ-ны мал аж ахуйн мэргэжилтнүүдийн хэлж буйгаар хаваржилтийн байдал Увс, Завхан, Баян-Өлгий, Өвөрхангай, Сүхбаатар, Ховд зэрэг аймагт нэлээд хүнд байгаа гэнэ. Эдгээр аймаг болон ихэнх нутгаар өмнөх жилүүдээс харьцангуй хүнд хаваржилт болж магадгүй байгаа тухай мэргэжлийн хүмүүс ярьж байна.
И.Отгоо