Их Британи улс Европын Холбооны гишүүнчлэлээс гарах уу, эсвэл үлдэх үү гэсэн асуултын хариултыг аль болох эрт тодорхой болгох нь Британид ашигтай гэж тус улсын үйлдвэрлэгчдийг төлөөлдөг EEF /ИИЭф/ холбооны зүгээс мэдэгдлээ.
Энэ асуудлыг олон нийтийн санал асуулгаар шийдэх учиртай юм. Тиймээс улс даяар зохион байгуулагдах санал асуулгыг 2016 ондоо багтаад явуулчихвал асуудалд эргэлзсэн тодорхойгүй байдал удаан үргэлжилж, тэр нь сөрөг үр дагавар гаргах нөхцөлөөс сэргийлэх болно гэж үйлдвэрлэгчид үзэж байна. Энэ сарын 7-ны өдөр явагдсан сонгуулиар Британийн эрх баригч нам ялалт байгуулсан.
Ерөнхий сайд Дэвид Камерон өмнө нь олон нийтийн санал асуулгыг 2017 оны төгсгөл гэхэд явуулсан байна, хэрвээ яриа хэлэлцээ нааштай байвал түүнээс эрт зохион байгуулах боломж мөн бий гэдгийг хэлж байсан. Үйлдвэрлэгчид ч тэр, засгийн газар ч тэр энэ асуудал дээр санал нэгдэж байгаа учир Их Британи улс Европын Холбооноос гарах эсэх нь ойрын нэг жилдээ багтаад тодорхой болох төлөвтэй байна.