Сэлбэ голыг гурван жил цэвэрлэсэн нийслэлийн 117-р сургуулийн 7б ангийн сурагч З.Буянхишиг, түүний аав Зоригтбаатар, дүү нарыг БОНХАЖ-ийн сайд Д.Оюунхорол өнөөдөр хүлээж авч уулзлаа.
Сайд Д.Оюунхорол юуны өмнө үр хүүхдээ байгаль эх дэлхийгээ хайрлах эх оронч хүмүүжлээр хүмүүжүүлж байгаа аав, ээжид нь талархал илэрхийлсэн юм.
З.Буянхишиг сургуулийнхаа “Эко” клубын гишүүн. Эх дэлхийгээ хайрлахад хувь нэмрээ оруулж байгаа 117 дугаар сургуулийн багш, сурагчдад мөн талархал илэрхийлсэн юм. Харин З.Буянхишиг “Голын эргээр тарьсан хогийг цэвэрлэчхээд эргээд харахад үнэхээр гоё байдаг. Гэвч хэдхэн хоноод ирэхэд дүүрэн хог хөглөрсөн байдаг. Хүн хог тарина. Бас салхиар, усаар хог их урсаж ирдэг. Ер нь голын эргээр мод л сайн таримаар байна” гэсэн юм. Харин аав Н.Зоригтбаатар нэгэн санаачилга гаргаж, гэр бүлийнхэн нь ч дэмжжээ.
Тэрүүхэн хавьд байх усан тохойн ойролцоо хүүхдийн тоглоомын талбай байгуулж, тойруулж мод тарих төлөвлөгөө гаргаад, хэсэг газрыг хашаалж авсан гэнэ. Тиймээс тэдний санаачилгыг БОНХАЖЯ дэмжиж, тусалж, хамтарч ажиллана гэдгээ Д.Оюунхорол сайд энэ үеэр хэлж яамныхаа холбогдох газрын дарга нарт ч үүрэг өглөө.