Хож эсвэл гэртээ харь гэсэн чухал тоглолт Мон Алтиус Мадимос Шонхоруудын өмнө ирээд байсан бол Танан Гарьд баг цувралыг тэргүүлж байсан тул сэтгэл зүйн хувьд давуу талтай өчигдрийн тоглолтыг эхлүүлсэн.
Тоглолтын эхнээс хоёр баг бие биенээ тандсан, болгоомжилсон тоглолт үзүүлж байлаа. Гарьдууд энэ өдөр A.Jones-ыг сэлгээнээс тоглолтонд оролцуулахаар шийдсэн нь мөн л нүдээ олсон шийдвэр байлаа. Өмнөх тоглолтонд тэрээр сэлгээнээс гарч тоглоод багаа тэргүүлэн, хожилд хүргэж чадсан билээ.
Эхлэлийг багууд тун тэнцүүхэн хийж, Азбаяр, Санчир нар холын шидэлтүүдээ оновчтой болгож байсан юм. Шонхоруудаас Дархантөгс мөн л сайн тоглолтоо үзүүлж байлаа. Гарьдууд II үед сайн тоглож, оноог бага багаар холдуулсаар эхний хагасыг 12 онооны илүүтэй өндөрлүүлж чадсан. Тэдний хувьд богино солилцоо их хийж, тоглогчдоо амрааж чадаж байсан нь үр дүнтэй байлаа.
Шонхоруудын холын шидэлтүүд II үед тааруу байсан бөгөөд, бөмбөг алдалтууд их хийж байсан юм. Улмаар энэ цувралын хамгийн чухал үе болж, тоглолтын хувьд заяаг шийддэг гэгдээд байсан.
Тэгвэл III үед хоёр баг бүх хүчээ дайчилсан гэхэд болно. III үед Шонхоруудаас Санчир, S.Parker, Дархантөгс нар тун сайн байж, довтолгоонуудаа оноо болгосоор байсан юм. Харин Гарьдуудаас энэ цувралд зогсоогдошгүй байсан A.Jones, M.Anderson нар ээлжит сайн тоглолтоо үзүүлсэн юм.
Энэ цувралын хувь заяаг Jones, Anderson гэсэн хоёр тоглогчийн хувийн ур чадвар шийдсэн гэхэд болно. Шонхорууд тоглолтын төгсгөлийг тааруу хийснээр плэй-оффыг цааш үргэлжлүүлэх боломжгүй болсон юм.
Танан Гарьд баг плэй-оффын II шат буюу хагас шигшээд шалгарлаа. Тус тоглолтонд Гарьдуудаас A.Jones 33 оноогоор багаа тэргүүлсэн бол M.Anderson 26 оноо, 11 самбар, Азбаяр 15, Ууганбаяр 14 оноогоор багтаа тус хүргэсэн байна.
Харин Шонхоруудаас Санчир 30 оноо авсан бол S.Parker 25 оноо, 10 самбар, Дархантөгс 17, Quincy 13 оноо, 15 самбар авсан ч хожигдол хүлээлээ. Танан Гарьд баг плэй-оффын дараагийн шатанд анхдугаар Супер Лигийн аваргын төлөө өрсөлдөж байсан SBL Хасын Хүлэгүүд багтай учраа таарна.