МУИС-ийн Монгол-Япон төвд өнөөдөр Улаанбаатарын эдийн засгийн III хурал эхэллээ.
Энэ хурлыг Монголын Эдийн Засгийн Холбоо, ТББ зохион байгуулжээ.
Хурлын зорилго нь
• Эдийн засгийн шинжлэх ухааны сүүлийн үеийн судалгааны ажлуудын үр дүнг хэлэлцэх
• Их дээд сургуулиудын болон олон нийтийн эдийн засгийн боловсролыг сайжруулах, энэ талаар олон улсын туршлагаас суралцах
• Залуу судлаачдын чадавхийг нэмэгдүүлэх
• Эдийн засагчид, бодлого боловсруулагчид болон бизнесийн байгууллагууд хоорондын хамтын ажиллагааг дэмжих
• Монголд болон хилийн чанадад ажилладаг эдийн засагчдын сүлжээг тэлэх юм.
Улаанбаатарын тодотголтой энэхүү олон улсын эрдэм шинжилгээний хурлыг гурав дахь удаа зохион байгуулж байгаа юм. Хуралд дотоод, гадаадын их дээд сургуулиуд болон Монголбанк, Сангийн Яам зэрэг байгууллагуудын мэргэжлийн эдийн засагчид оролцож байна.
1990 онд төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцооноос зах зээлийн эдийн засагт шилжсэнээс хойш Монгол Улс эдийн засгийн шинжлэх ухааны судалгааны чадавхийн хувьд чамгүй амжилтанд хүрчээ. Эдийн засаг, санхүүгийн судалгааны чадавхийг эрэмбэлдэг ИДEАС (IDEAS) байгууллагын жагсаалтаар бидэнтэй хамт түүхэн шилжилт хийсэн, биднээс олон хүн амтай Беларус, Гүрж, Казахстан, Серби, Киргизстангэх мэт хуучин социалист улсууд нэгэнт бидний ард хоцорсон гэнэ.
Энэ чадавхиа улам хөгжүүлэх, Монголын нийгэм, эдийн засаг дахь хүртээмжийг нь нэмэгдүүлэх зорилгоор эдийн засгийн шинжлэх ухааны ололт амжилтыг олон нийтэд түгээн сурталчлах зайлшгүй шаардлагатай. Хурлын хүрээнд уламжлал ёсоор эдийн засгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх сэтгүүлүүдэд Монголын нэрийг гаргах судалгааны ажлуудыг хэлэлцлээ.
Өмнөх хурлуудад хэлэлцсэн судалгааны ажлууд нь “Европын эдийн засгийн тойм”, “Америкийн эдийн засгийн холбооны онолын сэтгүүл”, “Мөнгөний эдийн засаг” зэрэг дэлхийн шилдэг сэтгүүлүүдэд хэвлэгдсэн байна.
Монгол эдийн засагчид зөвхөн дотоодын нийгэм, эдийн засгийн асуудлуудаар хязгаарлагдахгүй, бүс нутаг, дэлхийн хэмжээний эдийн засгийн асуудлуудыг судлан шинжилж буйг хурлын хөтөлбөрөөс харж болно. Монголын Эдийн Засгийн Холбооноос зохион байгуулж буй энэ удаагийн хурал эдийн засгийн боловсролд өндөр ач холбогдол өгөн, их дээд сургуулиудын хөтөлбөрийг өндөр хөгжилтэй улсуудын хөтөлбөртэй харьцуулсан нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Тухайлбал, уг хурлаар эдийн засгийн боловсролын гол төвүүд болох МУИС, СЭЗДС, ХААИС зэрэг сургуулиудын сургалтын хөтөлбөрийн бүтэц агуулгыг АНУ, Их Британи, Канад, Франц, Япон зэрэг орны сургалтын хөтөлбөрүүдтэй харьцуулсан юм.
Өндөр хөгжилтэй улсуудын дээд болон дунд боловсролын хөтөлбөрүүдийг биечлэн мэдэх багш, профессор, оюутнууд, төгсөгчид туршлагаа хуваалцсан нь илүү ач холбогдолтой гэж хурлыг зохион байгуулагчид онцолж байв. Энэ нь их дээд сургуулиуд эдийн засгийн сургалтын хөтөлбөрөө ажил олгогчдын хэрэгцээтэй нийцүүлэх боломж олгоно.
Хуралд оролцогчид oлон нийтийн эдийн засгийн мэдлэгийг дээшлүүлэх арга зам, түүнд хэрхэн хувь нэмрээ оруулах талаар ч хэлэлцсэн. Хурлын энэ хэсэгт дунд сургуулийн сурагчдад олгох эдийн засгийн боловсролын агуулгын талаарx гадаад туршлага, олон нийтийн санхүүгийн суурь боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөрийн талаар ярилцсан юм.
Мөн Монголбанк, Сангийн яамнаас эдгээр байгууллагад ажиллaдаг эдийн засагчдын ажлын онцлог, мэргэжлийн шаардлагуудыг хэлэлцлээ. Энэ хурлыг МУИС, СЭЗДС, Stem-Robotics ХХК, Үндэсний Стратегийн Хүрээлэн, Монголбанк, Монгол-Япон Төв, Гэрэгэ Партнерс ХХК ивээн тэтгэж байна.
Гэрэл зургуудыг google.com/site/econmongol сайтаас ашиглав.