Украины Ерөнхийлөгч Петр Порошенко Оросын байгалийн хий хоёр жилийн дараа гэхэд л Украинд шаардлагагүй болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.
Тэрбээр Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцохооор Швейцар улсад гурван өдрийн албан ёсны айлчлал хийж байгаа бөгөөд энэ үеэр ийнхүү хэлжээ.
"Орос Украиныг байгалийн хийгээр "боомилж" байна. Москвагаас байгалийн хий худалдаж авахгүй болсон тэр цагт ялалт байгуулах болно" гэжээ.
Энэ сарын 15-нд Украин Оросын байгалийн хийн худалдан авалтаа гурав дахин бууруулсан хэмээн ОХУ-ын байгалийн хийн тэргүүлэгч компани “Газпром”-ын албаны төлөөлөгчид мэдээлсэн юм.
ОХУ-Украины байгалийн хийн гэрээ
Украин өнгөрсөн жил долоон сарын байгалийн хийн төлбөрийг барагдуулаагүйн улмаас ОХУ өнгөрөгч зургаадугаар сараас эхлэн нийлүүлэлтээ зогсоосон билээ. Харин есдүгээр сараас дахин байгалийн хий нийлүүлэх асуудал эхэлснээр талууд өнгөрсөн жилийн төлбөрийн маргаанаа шийдэж чадахгүй нилээд удсан юм.
Харин өнгөрсөн оны аравдугаар сарын сүүлчээр Европын холбооны төлөөлөгчдийн зуучлалаар Брюссельд хоёр хоног үргэлжилсэн хэлэлцээрийн үр дүнд ОХУ Украинд байгалийн хий нийлүүлэх гэрээнд гарын үсэг зурсан.
Байгалийн хийг 2015 оны гуравдугаар сарыг дуустал нийлүүлэх юм.
Эх сурвалж: ИТАР ТАСС