Манай улсад хурал чуулган их болдог ч гэлээ нийгэмд болох цаг хугацааг нь хүсэн хүлээдэг уламжлал болсон томоохон хурал тийм ч олон биш. Харин улс төр, эдийн засаг, хувийн хэвшил, олон улсын байгууллага, иргэний нийгмийн оролцоог ханган, нэг дор хоёр өдөр чуулдаг бол Монголын эдийн засгийн чуулганыг ажил хэрэгч хүн бүр хүлээдэг.
Уг хурлыг жил бүрийн гуравдугаар сард зохион байгуулж ирсэн. Тэгвэл энэ жил дөрөвдүгээр сарын 2-3-нд болохоор тов нь саяхан зарлагдаад байна. Өмнөхөөс орой болж байгаа шалтгааны талаар “Монголын эдийн засгийн форум” ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Лакшми дараах тайлбарыг өгөв. “Хугацаа хойшлуулсан нь хэд хэдэн шалтгаантай. Монгол Улс энэ жил “ITB Berlin-2015”аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнд анх удаагаа голлох үүрэгтэй оролцож байна. Манай Ерөнхийлөгч болон Засгийн газрын нэг бус гишүүн гээд нэлээд том баг уг арга хэмжээнд оролцож байгаа нь форум хойшлох нэг шалтгаан боллоо. Мөн УИХ-ын чуулганы завсарлага таарч, ихэнх гишүүн тойрогтоо ажиллаж байгаа нь бас нэг шалтгаан болсон” хэмээв.
Жил бүр сонирхолтой уриан дор хэлэлцэх асуудлаа зангиддаг эдийн засгийн чуулган энэ удаа “Итгэлцэл” уриан дор болох нь ээ. Зохион байгуулагчдын зүгээс уг уриаг сонгохдоо манай улсад бүх шатанд итгэл дутагдаж байна гэдэг үүднээс хандсан байна. Гадаадын хөрөнгө оруулагчдын Монголд итгэх итгэл нь шалдаа унасан. За тэгээд бизнес эрхлэгчид, иргэний нийгмийнхэн гээд бүх шатандаа итгэл алдагдсан тул харилцан бие биедээ итгээсэй гэсэн хүслээр дээрх уриаг сонгожээ. Түүнчлэн Монгол Улсын сайд М.Энхсайханаас сонины сэтгүүлч “Таван толгойн мега төслийг хэрэгжүүлэх ажилд өнөөдөр юу саад болоод байгаа юм бэ. Эсвэл ямар ч саадгүй бүх юм цагтаа амжихаар байгаа юм уу?” хэмээн асуухад:
-Саад болж байгаа зүйл нь хаана хаанаа итгэлцэл муу байгаа явдал гэж хэлье. Монголчууд бие биедээ итгэдэггүй, өөртөө ч итгэдэггүй. Тийм ч учраас Хөрөнгө оруулагчид монголчуудад итгэдэггүй. Дээр нь хариуцлагагүй. Дараа нь намайг юу гэж хэлэх бол гэсэн оготор бодол хаа сайгүй тэнэж явах юм. Мега төсөлд бид өөрсдөө л том садаа байх” гэж хариулжээ.
Эндээс үзэхэд энэ жилийн Эдийн засгийн чуулган нийгэмд тулгамдсан чухал сэдвийг уриа хийгээд “малгай болгон өмссөн нь” сайшаалтай хэрэг. Тиймээс уг арга хэмжээ олон талын оролцоог хангасан дуу хоолойны индэр гэдэг утгаараа салбар бүрийн төлөөлөл урдын адил Монголын эдийн засгийн чуулганд оролцож итгэлцэлийг олж авах нь чухал юм.
Мөн чуулганы үеэр эдийн засгийн хүндрэлтэй холбоотойгоор макро эдийн засгийн асуудлууд яригдах бөгөөд Оюутолгой, Тавантолгой гэсэн хөгжлийг хөдөлгөх уул уурхайн мега төслүүдийн талаар ч хэлэлцэх юм байна. Үүнээс гадна форумын үеэр Монголын зээлжих зэрэглэлийг хэрхэн сайжруулах, Япон улстай байгуулсан чөлөөт худалдааны хэлэлцээрийг ч онцолж байгаа аж. Нэг талаас төрийн оролцогчдын зүгээс бодлогын шийдвэрүүдээ танилцуулж, нөгөө талаас хувийн хэвшлийнхэн ч татвар, хууль эрх зүй, бизнесийн орчин хэр байгаа, хэрхэн сайжруулах талаар хөндөх биз ээ. Өөрөөр хэлбэл, энэ удаагийн чуулганд аль аль талаасаа нэлээд шийдлийн чанартай асуудлууд яригдах учиртай.
Чуулганд зөвхөн монголчууд оролцдоггүй бөгөөд гадаадын хөрнгө оруулагчдын төлөөлөл, олон улсын байгууллагынхан ч байж санал хэлэлцэж, зөвлөгөө өгдөг уламжлалтай. Тухайлбал, 2012 онд Голланд өвчнийг Голланд гайхмашиг болгож чадсан Нидарландын Ерөнхий сайд асан Вим Кок урилгаар ирж, итгэл тавьж байсан бол өнгөрсөн онд Дэлхийн эдийн засгийн чуулганы төлөөлөгчид ирж, Монголын хөгжлийн стратеги, ногоон хөгжлийн талаар ярьжь зөвлөсөн. Тэгвэл энэ удаа Европын холбооны улсуудаас томоохон зочид ирэхээр байгаа аж.
Монголын эдийн засгийн чуулганы талаарх эхний мэдээллийг хүргэлээ. Манай “Mongolian Economy” сэтгүүл тав дахь жилээ тус чуулганы мэдээллийн ивээн тэтгэгчээр ажиллаж байгаа билээ. Чуулгантай холбоотой мэдээллийг www.mongolianeconomy.mn вэб сайт руу орж байнга сонирхож болох юм. Чуулганд оролцогчид өмнөх жилүүдийн адил цахимаар бүртгүүлэх бөгөөд www.meforum.mn/register хаягаар хандах юм байна.
И.Отгонжаргал