“Оюутолгой” компани ирэх жил 175-195 мянган тонн баяжмал дахь зэс, 600-700 мянган унци алт үйлдвэрлэх төлөвлөгөөтэй гэдгээ өнгөрсөн баасан гаригт мэдээлэв. 2014 оны техникийн тайланд дурдсан хэмжээнээс ялимгүй буурсан нь үйлдвэрлэлийн хуваарь болон зураг төсөлд бага зэрэг өөрчлөлт гарснаас үүдсэн хэмээн “Turquoise Hill Resources” компанийнхан тайлбарлалаа.
Үйл ажиллагааны зардал нь ирэх жил ойролцоогоор 900 сая ам.долларт хүрэх тооцоо бий бөгөөд хөрөнгө оруулалтад 230, үүнээс урсгал хөрөнгө оруулалтад 185 сая ам.доллар зарцуулах төлөвтэй аж.
Түүнээс гадна “Оюутолгой” компани энэ оны үйлдвэрлэлийн төлөвлөгөөгөө бүрэн биелүүлнэ гэдгээ онцолсон юм. Энэ сарын эхээр Баяжуулах үйлдвэрт нь гал гарсны улмаас төлөвлөгөө нь тасарч магадгүй хэмээн зарим мэргэжилтэн үзэж байсан. Гэвч гал гарснаас гурав хоногийн дараа үйлдвэрлэлийн үйл ажиллагаагаа дахин эхлүүлж, одоогоор хагас өөрөө нунтаглах хоёр тээрэм, гурван бөмбөлөгт тээрэм нь хэвийн ажиллаж буй гэнэ.
Харин одоогоор Баяжуулах үйлдвэрийн усан ангилагчийн хэсгийг засварлаж байгаа бөгөөд энэ ажил сарын дотор дуусах аж. Оюутолгойн ордоос энэ онд 135-150 мянган тонн баяжмал дахь зэс, 550-600 мянган унци алт үйлдвэрлэх юм.
Б.Цэцэгсүрэн