-Та өөрийгөө танилцуулахгүй юу. Багадаа банкир болно гэж боддог байсан уу?
-Би Хэнтий аймгийн Галшир суманд наймдугаар анги хүртлээ сурч, Бор-Өндөрт аравдугаар ангиа төгссөн. СЭЗИС-ийг 2006 онд төгсөөд ажлын гараагаа эхэлсэн юм. Дараа нь Тайванийн Тайпэйд Шинжлэх ухаан технологийн их сургуульд магистраа хамгаалсан. Намайг жаахан байхад манай суманд төрийн байгууллагууд л ажиллаж, ганцхан хувийн компани байсан нь банк. Тэнд ажилладаг хүмүүс хүүхэд байхад гоё харагддаг байсан болохоор энэ салбарт татагдсан гэж боддог.
-Банк бусад салбараас онцлогтой. Энэ салбарт ажиллах хүн ямар шаардлагыг хангах ёстой вэ?
-Хүний итгэлийг алдахгүй байх ёстой. Банкууд дахь мөнгөний 90 хувь нь харилцагчдын, арван хувь нь эздийн мөнгө. Зөв зүйлд хөрөнгө оруулах, энэ хүмүүсийн итгэлийг алдахгүй байх, бусдын хөрөнгийг үрэгдүүлэхгүй байх нь хамгийн чухал.
-Таны амьдралдаа хийсэн том алхмууд юу байв? Та тэндээс юу сурсан бэ?
-Сургуулиа төгсөөд Тайванийн Шинжлэх ухаан технологийн их сургуульдаа үлдэж, ажиллах боломжтой байсан. Гэхдээ эх орондоо ирж, Капитрон банкны дэд захирлаар ажилд орсон. Энэ шийдвэр маань эргээд харахад том шийдвэр байсан.
Би англи хэл сурах гэж өөрийгөө их зовоосон. 28 настайгаасаа англи хэл сурч эхэлсэн юм. TOEFL, IELTS-ийн шалгалтыг таван удаа өгсөн. 120 онооноос эхний удаад 57 авч, 50 хувьдаа ч хүрээгүй. Дараа нь 67, 76 гэх мэтээр оноогоо бага багаар ахиулсаар, Тайпэйд сурах эрхээ авсан юм. Гэр бүлийн хүн маань надад их нөлөөлсөн. Хичээлээ хий, номоо унш гэж зогсоо зайгүй шахсан. Хүн оройтсон эсвэл чадахгүй гэж өөрийгөө голж болохгүй. Боломж үргэлж байдаг болохоор хичээх хэрэгтэй. Хичээх нь том алхмын эхлэл болдог.
-Таны хобби юу вэ?
-Би шатар, хөл бөмбөг, сагс, гар бөмбөг тоглодог. Бөмбөгтэй бүхнийг тоглоно доо. Гэхдээ шатар миний хамгийн дуртай спортын нэг. Багаасаа тоглож, аймгийн аварга шалгаруулах тэмцээнд ордог байв.
Би эмээ өвөөтэйгөө өссөн. Хамар хашааны өвөө манайд орж ирж, өвөөтэй яриа хөөрөө дэлгэнэ. Тэр үед томчууд радио их сонсож, мэдээлэл авдаг байв. Энд ийм явдал болжээ, тэр тэгсэн байна гээд хоёр өвгөн хуучилна. Би хөрш өвөөтэйгээ шатар нүүнэ. Удалгүй тэр өвөө манайх руу өвөөтэй ярилцах гэж биш, надтай тоглох гэж орж ирдэг болсон юм. Банкны удирдлагуудын дунд болдог шатрын тэмцээнд би дөрвөн удаа түрүүлсэн. Цахимаар шатар их тоглоно. Мөн бооцоотой тоглодог. Бооцоотой тоглохоор хүмүүс бүх боломжоо дайчлан, илүү нухацтай, сайн тоглодог.