Шотландын Глазгоу хотод арваннэгдүгээр сарын 1-нд эхэлсэн НҮБ-ын Уур амьсгалын 26-р дээд хэмжээний чуулган буюу COP26 өнөөдөр өндөрлөж байна. Хоёр долоо хоногийн турш олон улсын 120 удирдагч, нийт 30 мянган төлөөлөгч дэлхийн дулааралтай тэмцэх уулзалтад оролцлоо. Олон асуудал хэлэлцсэн ч дэлхийн дулаарлыг 1.5 хэмд барихад чиглэсэн шийдэл олох нь энэ чуулганы гол зорилго байв. Conference of the Parties /COP/ 26 гэж чухам юу болох, энэ чуулган яагаад чухал вэ?
COP26 ГЭЖ ЮУ ВЭ?
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын конвенцийн дагуу НҮБ-ын Уур амьсгалын дээд хэмжээний чуулганыг анх 1995 онд албан ёсоор зохион байгуулж байжээ. Тэр цагаас хойш дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн улс орнуудын төлөөлөгчид болон холбогдох байгууллагууд жил бүр уулзаж, дэлхийн дулаарлыг даван туулах арга замуудын талаар ярилцдаг болсон байна.
2015 онд бараг бүх улс орны төлөөлөгч Парисын хэлэлцээрт нэгдэж, дэлхийн температурын өсөлтийг 1.5-2 градус дотор барьж, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулна гэж харилцан тохиролцсон. Тодруулбал, 2030 он гэхэд хүлэмжийн хийг 1990 онтой харьцуулахад 35 хувь хүртэл бууруулах зорилт тавьсан юм. Энэ хэлэлцээрийн үр дүн ямар байгааг, хэрхэн хэрэгжиж буйг дүгнэн хэлэлцэхээр Глазгоугийн хурлын үеэр танилцуулахаар төлөвлөсөн байв.
Хоёр долоо хоногийн турш илтгэгчид ногоон санхүүжилт, эрчим хүч, ойжуулалтын талаар ярилцсанаас гадна хурлын үр дүнд Парисын дүрмийн эмхэтгэл гаргах ёстой. Энэ нь Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэх боломжийг олгох дэлгэрэнгүй заавар юм.
АНУ, БНХАУ ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ ГЭНЭТИЙН ШИЙДВЭР ГАРГАЛАА
Тунхаглалд АНУ, Хятад улс 2030 он хүртэл дэлхийн дундаж температурыг Цельсийн 1.5 хэмээс хэтрүүлэхгүй байх тал дээр хамтран ажиллах тохиролцоонд хүрлээ.
Дэлхийн хүлэмжийн хийн хоёр том үйлдвэрлэгч болох БНХАУ, АНУ Глазгоугийн чуулганд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх хамтын ажиллагааны тунхагт гарын үсэг зурлаа. Энэ нь тун санаанд оромгүй шийдвэр байсан гэдгийг олон улсын ажиглагчид хэлж байна.
Тунхаглалд АНУ, Хятад улс ирэх есөн жилийн хугацаанд буюу 2030 он хүртэл дэлхийн агаар мандлын дундаж температурыг Парисын хэлэлцээрт заасан Цельсийн 1.5 хэмээс хэтрүүлэхгүй байх тал дээр хамтран ажиллах тохиролцоонд хүрлээ.
Мөн бусад улс орнуудыг энэ зорилтод хүрэхийн тулд хийх ёстой байсан зүйлс болон өнөөг хүртэл хийсэн зүйлсийн хоорондох "их хэмжээний зөрүүг" арилгахын тулд хүчин чармайлтаа хоёр дахин нэмэгдүүлэхийг уриалжээ.
Хятадын уур амьсгалын асуудал эрхэлсэн дарга Ши Женхуа Америк, Хятад хоёр уур амьсгалтай холбоотой асуудлаар санал зөрөлддөг гэхээсээ илүүтэй санал нэгддэг зүйл ихтэй гэж сэтгүүлчдэд ярьсан байна. Түүнчлэн сүүлийн 10 сарын хугацаанд Хятад Америк хоёр тал цахимаар 30 удаа уулзаж, тунхаг бичгээ бэлтгэсэн гэжээ.
Үүний үр дүнд хоёр гүрэн хүлэмжийн хийн нэг болох метан хийн ялгарлыг бууруулах, сэргээгдэх эрчим хүч, нүүрстөрөгчгүйжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцсон байна. Үүний өмнөхөн Глазгоу хотод болсон чуулганы үеэр 100 орчим улс нэгдсэн метаны тунхаглалд Хятад нэгдэхээс татгалзсан юм. Үүний оронд Бээжин метан хийн ялгарлыг бууруулах үндэсний төлөвлөгөө боловсруулахаа амласан.
АНУ-ын уур амьсгалын асуудал эрхэлсэн тусгай элч Жон Керри тунхагт гарын үсэг зурсантай холбогдуулан “Америк, Хятад хоёр тал санал их зөрөлдөж байгаа ч уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд цорын ганц арга зам бол хамтын ажиллагаа юм” гэжээ.
ЭНЭ ХЭЛЭЛЦЭЭР ЯАГААД ЧУХАЛ ВЭ
Дэлхийн дундаж температурын өсөлтийг 1.5 хэмд барьж чадвал хүн төрөлхтөн гамшгаас зайлсхийх боломжтой гэж эрдэмтэд үзэж байна.
АНУ, Хятад улс хамтран ажиллахаар тохиролцсон нь маш чухал гэж мэргэжилтнүүд үзэж байна. "Хятад улс нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудын утааг богино хугацаанд арилгах уриалгад тийм ч таатай хандаагүй ч энэ мэдэгдэл нь яаралтай арга хэмжээ авах шаардлагатай байгааг хүлээн зөвшөөрч байна" гэж ВВС агентлагийн сурвалжлагч дүгнэжээ.
Харин "Гринпийс Интернэшнл" байгууллагын гүйцэтгэх захирал Женнифер Морган Хятад, АНУ-ын хооронд байгуулсан хэлэлцээрийг сайшааж байгаа ч энэ нь хангалтгүй гэжээ. Тэрээр "Бодит байдал болон зорилтот 1.5 хэмийн хоорондох зөрүүг арилгах хүртэл уур амьсгалын өөрчлөлтөд мэдрэмтгий ханддаг улс орнуудын уриалгад энэ мэдэгдэл хариулт болж чадахгүй байна" гэв.
Европын Холбооны уур амьсгалын бодлогын куратор Франс Тиммерманс Хятад, АНУ хамтран ажиллах хүсэлтэй байгаа нь түүнд урам зориг өгсөн гэжээ. Нүүрсхүчлийн хийн ялгарлын хэмжээгээр Хятад улс дэлхийд нэгдүгээрт, АНУ хоёрдугаарт ордог.
УЛС ОРНУУДЫН АМБИЦТАЙ МЭДЭГДЛҮҮД
Хятад, АНУ, Европын холбоо, Энэтхэг хамгийн их хүлэмжийн хийн ялгаруулдаг
Өнгөрсөн есдүгээр сард БНХАУ-ын дарга Ши Жиньпин “Хятад улс 2060 он гэхэд хэдий хэмжээний нүүрстөрөгчийн давхар ислийг агаар мандалд ялгаруулна төдий хэмжээгээр шингээн авах болно” гэж зарласан.
Энэтхэг мөн ялгаагүй ийм мэдэгдэл хийв. Тус улс 2070 он гэхэд нүүрсхүчлийн хийг саармагжуулах буюу нүүрсхүчлийн хийн ялгарлын хэмжээ нь шингээн авсан хэмжээтэй тэнцүү байлгах зорилт тавьснаа дуулгалаа. Энэтхэг улс хүлэмжийн хийн ялгаруулалтаараа Хятад, АНУ, Европын холбооны дараа дэлхийд дөрөвдүгээрт ордог. Мөн Энэтхэгийн эрчим хүчний үйлдвэрлэлийн гуравны хоёр нь нүүрснээс хамаардаг байна.
Бразил улс мөн л 2050 он гэхэд хорт утааны хаягдлаа тэглэнэ гэж амлажээ. Арав гаруй жижиг улс нүүрстөрөгчийн хийг саармагжуулах үүрэг хүлээлээ.
Тухайлбал:
- Мавритани (2030 он хүртэл, олон улсын дэмжлэгтэйгээр);
- Израил, Вьетнам, Руанда, Литва, Монтенегро (2050 он хүртэл);
- Нигери (2060 он хүртэл);
- Украин (2060 он хүртэл).
Дэлхийн хог хаягдлын 70 гаруй хувь нь оногддог томоохон улс орнууд энэ тоог тэглэх зорилт тавьж, хууль тогтоомждоо тусгахаар болов.
Үүний зэрэгцээ улс орнуудын үндэсний хэмжээнд тодорхойлсон хувь нэмэрт дүн шинжилгээ хийсэн НҮБ-ын хамгийн сүүлийн тайланд 2030 онд дэлхийн хүлэмжийн хийн ялгарал 2010 онтой харьцуулахад 13.7 хувиар нэмэгдэнэ гэж мэдэгджээ. Энэ тооцоолол нь улс орнуудыг илүү идэвхтэй ажиллуулах түлхэц болно гэж үзэж байна.
Санхүүжилт
2015 онд Парист болсон COP21 чуулганы үеэр хөгжингүй орнууд 2020 он гэхэд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, хөгжиж буй орнуудад дасан зохицох бодлогыг хэрэгжүүлэхийн тулд жил бүр 100 тэрбум доллар төвлөрүүлэх ёстой гэж тохиролцсон. Одоо 100 тэрбум ам.долларын зорилт 2023 он хүртэл биелэхгүй нь тодорхой болжээ. Их Британи ирэх дөрвөн жилийн хугацаанд амлалтаа 11.6 тэрбум фунт стерлинг болгон нэмэгдүүлсэн байна. АНУ, Герман, Канад ч мөн нэмэгдүүлжээ.
Glasgow Financial Alliance for Net Zero (GFANZ)-д нэгдсэн дэлхийн 45 орны 450 гаруй компани нэгдсэн бөгөөд нүүрстөрөгчийн хийг саармагжуулахад шаардагдах 130 их наяд долларын санхүүжилтийг ирэх гучин жилийн хугацаанд гаргах гэнэ.
УЛС ОРНУУД 2030-2040 ОН ГЭХЭД НҮҮРСНИЙ ЭРЧИМ ХҮЧНЭЭС ТАТГАЛЗАНА
Хүлэмжийн хий үүсгэгч хамгийн том хүчин зүйлсийн нэг нь нүүрс учраас нүүрсний эрчим хүчнээс татгалзах нь дэлхийн температурыг хэвийн хэмжээнд хадгалах чухал ач холбогдолтой гэж үздэг.
Тийм учраас Powering Past Coal Alliance санаачилгын хүрээнд 40 гаруй улс нүүрснээс татгалзах амлалт өгсөн. Энэ нь малтмал түлшнээс татгалзах олон улсын кампанит ажил юм. Улс орнууд эдийн засгийн чадавхаас хамааран 2030-2040 он гэхэд нүүрсний эрчим хүчнээс татгалзахаа амласан.
МЕТАН ХИЙГ БУУРУУЛАХ НЬ ӨНДӨР ҮР ДҮНТЭЙ
Дэлхийн дулаарлын 25 хувийг метаны хий үүсгэж байна. Тиймээс метан хийн ялгарлын 70 хувийг хариуцдаг 105 орон 2030 он гэхэд 30 хувиар бууруулах амлалтад гарын үсэг зуржээ.
Метан нь нүүрстөрөгчийн давхар ислээс харьцангуй богино хугацааанд халаах чадвартай. Агаар мандалд метан ялгарснаас хойш эхний 20 жилийн хугацаанд дулааны хүчин чадал нь нүүрсхүчлийн ислээс 80 дахин их байдаг аж. Дэлхийн дулаарлын 25 хувийг метаны хий үүсгэж байна. Метан хийн хамгийн том эх үүсвэрүүдийн нэг бол газрын тос, байгалийн хийн салбар юм.
Үүний зэрэгцээ метан нь нүүрстөрөгчөөс харьцангуй хурдан задардаг тул ялгарлыг нь бууруулснаар богино хугацаанд дэлхийн дулааралд нөлөөллөө үзүүлнэ гэж тооцож байна. Тиймээс метан хийн ялгарлын 70 хувийг хариуцдаг 105 орон 2030 он гэхэд 30 хувиар бууруулах амлалтад гарын үсэг зуржээ. Энэ нь дэлхийн дулаарлыг дор хаяж 0.2 хэмээр бууруулах боломжтой гэж үзэж байна.
ТЭРБУМ МОД ТАРИХ ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ДЭЛХИЙН УЛС ОРНУУД ТАЛАРХАН ХҮЛЭЭН АВЛАА ГЭВ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ уулзалтад оролцож, Монгол Улсын байр суурийг илэрхийлэхийн зэрэгцээ дэлхийн улс орнуудын төр, засгийн тэргүүн болон олон улсын байгууллагуудын удирдлагатай уулзсан.
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмэр оруулахын тулд манай улс хүлэмжийн хийн шингээлтийг нэмэгдүүлэх, эдийн засгийн аргаар цөлжилттэй тэмцэж ядуурлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөд илүү өртдөг хүүхэд, эмэгтэйчүүдийн нийгмийн эрүүл мэндийг хамгаалах, амьдралын чанарыг сайжруулах зорилгоор 2030 он гэхэд тэрбумаар тоологдох мод тарьж ургуулах үндэсний хөдөлгөөнийг өрнүүлж эхлээд байгаа талаар хэлэв.
"Энэхүү хөдөлгөөний хүрээнд Монгол Улс жил бүр ДНБ-ийхээ нэгээс доошгүй хувийг хөрөнгө, санхүүг уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн хор уршгийг бууруулахад зориулж байхаар шийдвэрлэж байна" гэжээ. Ерөнхийлөгчийн тамгын газраас "Байгаль орчноо хамгаалах, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, шар шороон шуургатай тэмцэх зорилгоор Ерөнхийлөгчийн санаачлан өрнүүлж байгаа “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэлхийн улс орнууд талархан хүлээж авч, хамтран ажиллахаа илэрхийлээд байна" гэж мэдээлсэн юм.