Балны зөгий шиг мөртлөө ногоон нүдтэй, үсэрхэг хөлтэй хөөрхөн зөгийтэй манай найзын гэрийн үүдний багваахай цэцгэн дээр харсан юм. Маргааш нь Өмнөговийн төв, түүнээс зүүн тийшээ нилээд таарсан.
Түүний ойрхон хар зүстэй, арай жижгэвтэр зөгий нисээд байхаар нь бас зураглаж үзээд интернэтээс хэн болохыг сонирхлоо. Тэр хар саарал зөгий (Melecta sp.) бол Ногоон нүдэнгийн (Anthophora sp.) газар ухсан үүрэнд хөхөө шиг өндгөө орхидог нөхөр гэнэ. Өнөөх үр төл нь Ногоон нүдэнгийн бэлдэж орхисон бал, өндөг, авгалдайгаар хооллоод том болчихдог, тэгээд бүр ногоон нүдэнгээ дагаж амьдраад сурчихсан ажээ.
Зарим нь бал цуглуулж, нүх ухаж хөдөлмөрлөж байхад нөгөө хэд нь ажилсаг нэгнийгээ шимэгчлэн амьдарна, бал цуглуулах, цэцгийн тоосонцор түгээх мэт нийгмийн тустай ажил хийхгүй.
Хүний ертөнцөөс нэг их ялгаагүй төрх амьд байгальд таардаг нь хачин. Монгол оронд маань үзээгүй хараагүй сонин амьтан дуусахгүй ээ ...
Нийтлэлийг бичсэн: Л.Жаргалсайхан
Эх сурвалж: Joinme.mn