Хөвсгөл нуурыг ЮНЕСКО-гийн “Хүн ба шим мандал” хөтөлбөрт бүртгүүлэхээр бэлтгэж байна. Уг хөтөлбөр нь 1971 онд үндэс сууриа тавьсан бөгөөд хүн ба хүрээлэн буй орчны хоорондын харилцааг сайжруулахад шинжлэх ухааны үндэслэлийг бий болгох зорилготой олон улсын Засгийн газар хоорондын хөтөлбөр юм. “Хүн ба шим мандал” хөтөлбөрт багтсан газар нутгийг хамгаалахдаа түүний ойр орчимд амьдарч байгаа нутгийн иргэдийн амьжиргааг дэмжих, нийгэм эдийн засаг, соёлын хэрэгцээ шаардлага, онцлогийг нь харгалзан асуудлыг хамтатган шийдвэрлэх зорилготой аж.
Мөн үндэсний төдийгүй дэлхийн болон бүс нутгийн экологийн тэнцлийг хангахад чухал нөлөө бүхий байгаль, түүх, соёл, шинжлэх ухааны ач холбогдол бүхий газруудыг Шим мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээнд хамруулж, тэдгээрийн хамгаалалтыг сайжруулах асуудлыг шат дараатай хэрэгжүүлдэг. 2020 оны байдлаар ЮНЕСКО-гийн Шим мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээнд 129 орны 714 газар бүртгэгджээ. Монгол Улсаас Увс нуур, Тосон хустай зэрэг долоон газар хамрагдаад буй юм.
Хөвсгөл нуурыг “Хүн ба шим мандал” хөтөлбөрт бүртгүүлэх бэлтгэл ажил ямар шатандаа явааг ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Уянгаас тодруулахад,
-Номинацид нэр дэвшүүлэхэд шаардагдах материалуудыг бэлдэх үе шатандаа явж байна. Үүнтэй холбоотойгоор зөвлөлдөх уулзалтууд хийж, Хөвсгөл нуурын тусгай хамгаалалттай газар нутгийн захиргаа хариуцан материалыг бэлтгэж байна. БОАЖ-ын яамнаас ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисст материалуудыг ирүүлж, бид ЮНЕСКО-д өргөн барих юм.
Жил бүрийн есдүгээр сарын 30-ны өдөр энэ номинацийн материалуудыг улс орнуудаас ЮНЕСКО-д өргөн барьдаг. Үүний дараа жил нь буюу 2022 ондоо “Хүн ба шим мандал ” хөтөлбөрийн улс орнуудын Засгийн газар хоорондын зөвлөл өөрийн шалгуур үзүүлэлтийн дагуу асуудлыг авч хэлэлцээд, бүртгэх эсэхээ шийддэг юм.
-Шалгуурт зааснаар ямар бичиг баримтууд явуулдаг вэ?
-“Хүн ба шим мандал” хөтөлбөрийн материал бүрдүүлэхдээ цаанаас өгсөн маягтыг бөглөнө. Газар нутгийнхаа талаар богино хэмжээний баримтат кино, гэрэл зургуудыг хавсаргана. Тухайн газар нутгийнхаа аль хэсгийг нь хамгаалалтад авах бүсчлэлийг нарийвчлан тогтоох нь чухал.
-Шим мандал хөтөлбөрт хамрагдсанаар ямар давуу талтай вэ?
-Онгон бүс, орчны бүс, шилжилтийн бүс гэсэн гурван бүсчлэл тогтоодог. Онгон байгалиа тэр чигт нь хойч үедээ хадгалан үлдээх зорилготой, тухайн бүсэд уул уурхайн ямар нэг үйл ажиллагаа явуулахыг хориглодог.
Харин орчны бүс, шилжилтийн бүсэд аялал жуулчлал явуулж болно. Нутгийн малчин айл өрх амьдарч болно. Газар нутгаа хамгаална, хамгаалахдаа нутгийн иргэд болон тухай газарт үйл ажиллагаа явуулж буй ААН-үүд хамтарч ажиллана. Хадгалалт, хамгаалалтын менежментийн төлөвлөгөө гаргаж, Олон улсын дүрэм журмынх нь дагуу хамтран ажиллаж, хамгаалах үүрэг хүлээнэ.
-Тэгэхээр манай улс Хөвсгөл нуурыг “Хүн ба шим мандал” хөтөлбөрт бүртгүүлэх хүсэлт гаргахдаа газар нутгийнхаа аль хэсгийг дээрх гурван бүсэд хамруулахаа тодорхой тусгаж өгнө гэсэн үг үү?
-Тийм ээ. Аль хэсгийг ямар бүсэд оруулах, бүсчлэл тогтоох ажлыг Хөвсгөл нуурын тусгай хамгаалалттай газрын захиргаа хариуцан хийж байна. Бүх санадаа газрын зурагт зураад, улаан ногоон өнгөөр тодорхой тэмдэглэсэн байх шаардлага тавьдаг юм гэлээ.