-Омикрон хувилбарын халдварын нууц үе 3-5 хоног үргэлжилдэг. Вакцин хийлгээгүй бол өвдөх магадлал 100 байгаа бол гурав дахь тунгаа хийлгэсэн иргэдийн өвдөх магадлал 75, хоёр тунтай иргэдийнх 35 хувь байна.
Омикроноор өвдсөн иргэдэд амьсгалын дээд зам буюу хоолой өвдөх, халуурах, хуурай ханиах, ядрах шинж тэмдэг түлхүү илэрч байна. 3-5 хоногийн дараа шинж тэмдгүүд арилна. Амьсгалахад төвөгтэй болох, цээжээр өвдөх, ухаан балартах шинж тэмдэг илэрвэл таны халдвар хүндэрсэн гэж үзнэ.
Томуугийн улирал мөн эхэлсэн тул өрхийн эмнэлгүүд, түргэн тусламжийн төвүүд ачаалал ихтэй байна.
Бид түүвэрлэн авсан сорьцод үүсгэгч илрүүлэхээр ажиллаж байна. Энэ жил амьсгалын дээд замыг гэмтээдэг, томуугийн вирус түлхүү тархжээ.
Дельта хувилбараар өвчилсөн хүмүүст 10 хоног шинж тэмдэг үргэлжилсэн бол омекроных үүнээс бага. Харин чих шуугих, дотор муухайрах шинж тэмдэг давхар илэрч байна.
Олон улсад шинэ хувилбарыг судалсаар байна. Эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлэх өвчтөний буурсан ч иргэдийн наснаас хамааран өөр өөр байна.
Шинэ вирусийн эсрэг өвөрмөц эмчилгээ байхгүй. Өмнөх эмчилгээг хийж байна. Дөрөв дэх вакцины хүндэрсэн урвал хүндрэл бүртгээгүй байна. Загатнасан, халуурсан, гар хүндэрсэн гэх мэт хөнгөн хүндрэлүүд гарсан.
Өвчтөнүүд өрхийн эмчийн заавраар эмээ уугаарай. ХӨСҮТ-ийн 100 дугаарын утсаар зөвлөгөө авч болно.
Эмийн нөөц тасалдаагүй.
Нэг гэр бүлээс нэг нь омикроноор өвдөхөд бусад гишүүд халдварлах нь өмнөх хувилбаруудаас илүү байна. Омикроны халдвар авлаа гэж бухимдах шаардлагагүй.