2018 оны судалгаагаар манай улсын 15-64 насны дөрвөн хүн тутмын нэг нь буюу нийт хүн амын 27 хувь нь тамхи татдаг хэмээх тоо гарчээ.
Тамхи татдаг нэг хүн жилд 334 хайрцаг тамхи татдаг бөгөөд түүндээ 1.2 сая төгрөгийг зарцуулдаг байна. Жилд борлуулсан тамхины ширхгийг хүн амдаа хуваан үзвэл нэг хүнд жилд 1000 ширхэг /хоногт 3 ширхэг/ янжуур тамхи ногдож байна.
ӨНГӨРСӨН ОНД 172 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР ТАМХИ ИМПОРТЛОЖЭЭ
Тодруулбал, Монгол улсад тамхи үйлдвэрлэгч нэг, импортлогч арав гаруй компани бий. Гаалийн ерөнхий газрын 2020 оны жилийн эцсийн тайлангаар манай улс нийт 21 улсаас 3 тэрбум ширхэг янжуур тамхийг 60 сая ам.доллар буюу 172.5 тэрбум төгрөгөөр импортолжээ.
Түүнчлэн гаансаар татах зориулалттай 219 тонн дүнсэн тамхийг 1.2 сая ам.доллар буюу 3.4 тэрбум төгрөгөөр, янжуур үйлдвэрлэх зориулалттай 110 тонн тамхийг 1.1 сая ам.доллар буюу 3.1 тэрбум төгрөгөөр импортолсон байна.
Харин дотоодын үйлдвэр 2020 онд 65.5 тэрбум төгрөгийн янжуур тамхи борлуулсныг Үндэсний статистикийн хороо(ҮСХ)-ны тоон мэдээллээс харж болно.
ТАМХИ ТАТДАГ ХҮН ЖИЛД 6680 ШИРХЭГ, ХОНОГТ 18 ШИРХЭГ ЯНЖУУР ХЭРЭГЛЭДЭГ
Мөн ҮСХ-ны мэдээллээр импортын янжуур тамхи 2021 оны гуравдугаар сарын байдлаар хайрцгаараа 4620 төгрөгийн үнэтэй байгаа бол дотоодын янжуур тамхи үйлдвэрээс 2010 төгрөгийн үнэтэй гарч байна. /Дэлгүүрт дотоодын янжуур 2800 төгрөгөөр зарагдаж буй/
2010 төгрөгийн үнэтэй хайрцаг тамхинаас жилд 65.5 тэрбум төгрөгтэй тэнцэхүйц хэмжээг борлуулсан гэхээр нийт 32 сая хайрцаг буюу 640 сая ширхэг янжуур борлуулсан байх нь. Үүнийг импортын янжуур дээр нэмбэл нийт 3 тэрбум 640 сая ширхэг болж байна. /Тамхины хяналтын тухай хуулийн 6.7.2-д янжуурыг нэг хайрцагт 20 ширхгээс цөөнөөр савлахыг хориглосон тул хайрцаг тамхи дахь ширхгийн тоог 20-оор тооцов/
Хайрцаг тамхины үнийг доторх тоо ширхэгтэй нь харьцуулж үзвэл нэг ширхэг дотоодод үйлдвэрлэсэн янжуур 102 төгрөг, харин импортын янжуур 58 төгрөгийн үнээр үйлдвэрээс гардаг аж. /Тамхийг ширхэглэн худалдахыг хориглодог/
Тамхины хяналтын тухай хуулийн 6.7.7-д "21 нас хүрээгүй хүнд тамхи худалдах, түүгээр тамхи худалдуулах"-ыг хориглосон байдаг. Монгол улсад 21-ээс дээш насны нийт 2.02 сая хүн байдаг. Үүнээс 2018 оны судалгаагаар 27 хувь нь тамхи татдаг гэж тооцвол 545 мянган хүн тамхи татдаг аж.
Ингээд жилд худалдаалсан тамхины тоо ширхгийг хэрэглэгчдэд харьцуулан тооцоход тамхи татдаг хүн нэг жилд 6680 ширхэг буюу 334 хайрцаг (5504 нь импортын, 1176 нь дотоодын), сард 556, хоногт 18 ширхэг янжуур татдаг аж.
Үүндээ жилд үйлдвэрийн үнээр нь тооцвол дунджаар 1.2 сая төгрөгийг /334 хайрцгийг импортын тамхиар бодвол 1.5 сая төгрөг, дотоодын янжуураар тооцвол 935,000 төгрөг/ зарцуулдаг байна.
ТАМХИНЫ ХЭРЭГЛЭЭГ БУУРУУЛАХ ХАМГИЙН ТҮГЭЭМЭЛ, ҮР ДҮНТЭЙ АРГА НЬ ТАМХИНЫ ТАТВАРЫГ НЭМЭХ
Тамхины агууламж дахь гол бодис нь никитон бөгөөд нэг ширхэг янжуурт 0.1-1.5 мг никотин агуулагдана. 60 мг никотин насанд хүрсэн хүнийг хордуулан амь насыг нь хохироох хэмжээтэй байдаг аж.
Улмаар зүрх судас, уушгины өвчний томоохон эх үүсвэр болдог бөгөөд тамхи татдаг хүн КОВИД-19-ийy хүнд хэлбэрээр өвчилж буйг дэлхийн эрдэмтэд дуу нэгтэй хэлж байна.
Тамхины хэрэглээ, дам тамхидалтын улмаас хүний эрүүл мэнд, эдийн засаг, байгаль орчинд учруулах уршггийн талаарх бодит мэдээлэл, сургалт, сурталчилгаа болон тамхинаас гаргах эмчилгээг нийтэд хүртээмжтэй болгох нь төрийн бодлого байх ёстой.
Тиймдээ ч тамхины хэрэглээг бууруулах хамгийн түгээмэл, үр дүнтэй арга нь тамхины татварыг нэмэх. 2015 оны байдлаар Израилд иргэдийн 30, Боснид 38.3, Финландад 20.8 хувь нь тамхи татдаг байсан, тамхины хэрэглээг бууруулахын тулд татварын хэмжээг өндөр болгожээ.
Одоо Израилд тамхины үнийн 85, Боснид 86, Финландад 81.6 хувьд татвар ногдуулдгаараа бусад улсуудыг тэргүүлдэг аж.
Харин Монгол улсын Онцгой албан татварын тухай хуулиар бүх төрлийн тамхинд татвар ногдуулдаг. 100 ширхэг янжуур тутамд 4180 төгрөгийн татвар ногдуулдаг. Өөрөөр хэлбэл тамхины үнээс хамаарч, үнийн 18-41 хувьд татвар ногдуулдаг. Энэ нь мэдээж олон улстай харьцуулахад сайн үзүүлэлт биш.
Манай улсад 2005 онд баталж, 2015 онд өөрчлөн найруулсан Тамхины хяналтын тухай хууль бий ч хэрэгжилт нь тааруу. Тамхины тухай хуулийн дагуу тамхийг ширхэглэн худалдахыг хориглодог атал ТҮЦ, жижиг дэлгүүрүүдэд далд худалдаа байсаар байна.
Мөн ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн болон дотуур байраас 500 метрийн дотор болон баар, цэнгээний газарт тамхи худалдахыг хориглодог байтал зөрчсөн тохиолдлууд цөөнгүй. Тамхи татахыг хориглосон газруудыг ч иргэд төдийлөн мэддэггүй бөгөөд шаардлага тавьсан нэгэндээ дургүйцэх тохиолдол гардаг.
Тиймээс иргэн танаас бусдын эрүүл, амьд явах эрхийг эдлүүлэн, ирээдүй хойч үе болох хүүхдүүдийн дэргэд утаат тамхи татахгүй байж, хууль дүрмээ сахихыг уриалж байна.
Дараах газар утаат тамхи татахыг хориглоно:
- бүх төрлийн нийтийн тээврийн хэрэгсэл
- олон нийтийн үзвэр, үйлчилгээний газар
- шатахуун түгээгүүрийн газар, шатах, тослох, тэсэрч, дэлбэрэх бодис, материалын үйлдвэр, түүний нөөцийн агуулах
- зорчигч тээврийн буудал, зочид буудлын нийтийн танхим, тамхи татахыг хориглосон өрөө;
- нийтийн хоол, худалдаа, баар, цэнгээний газрын утаат тамхи татах зөвшөөрөгдсөн цэгээс бусад орчин;
- аж ахуйн нэгж, байгууллагын утаат тамхи татах зөвшөөрөгдсөн цэгээс бусад ажлын байрын дотоод орчин;
- агаарын хөлөг, зорчигч тээврийн галт тэрэг;
- цэцэрлэг, бүх шатны сургууль, сургуулийн дотуур байр, эмнэлэг, сувилал, тэдгээрийн гаднах орчин, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн орц, шат, цахилгаан шат, хүүхдийн тоглоомын талбай, цэцэрлэгт хүрээлэн.