gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     10
  • Зурхай
     4.16
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 10
Зурхай
 4.16
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 10
Зурхай
 4.16
Валютын ханш
$ 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Шинэ Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын эргэн тойронд

Х.Көгершин
Улс төр
2021-06-25
248
Twitter logo
Х.Көгершин
248
Twitter logo
Улс төр
2021-06-25

Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн тангараг өргөх ёслол өнөөдөр Төрийн ордны Их танхимд боллоо. У.Хүрэлсүх Үндсэн хууль дээр гараа тавьж, тангаргийн үг болох "Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, Үндсэн хуулийг дээдлэн сахиж Ерөнхийлөгчийн үүргээ шударгаар биелүүлэхээ батлан тангараглая" хэмээн хэлэв.

Үүний дараа халаагаа өгч буй Ерөнхийлөгч Х.Баттулга  төрийн тамгыг шинэ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд шилжүүлэн өгснөөр зургаан жилийн бүрэн эрхтэй анхны төрийн тэргүүний шинэ хуудас эхэллээ. 

Ерөнхийлөгчийн тангараг өргөх ажиллагааны эргэн тойронд болсон онцлох үйл явдлуудыг хүргэж байна.   

ИРГЭДДЭЭ ДАХИН МОЛИГО ҮМХҮҮЛЛЭЭ  

Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын журамд цэргийн ёслолын жагсаалыг Д.Сүхбаатарын талбайд явуулахаар тусгасан байдаг. Гэсэн хэдий ч нөхцөл байдалтай холбогдуулан цэргийн жагсаалыг цуцлаад байсан. ЗХЖШ-аас "Ерөнхийлөгчийн тангараг өргөх арга хэмжээний үеэр цэргийн жагсаал болохгүй. Харин УИХ-аас баталсан тогтоол болон Ерөнхийлөгчийн тангараг өргөх журамд заасны дагуу хүндэт харуулууд ёслолын ажиллагаанд оролцоно” гэж мэдээлж байсан. 

Тэгвэл өнөөдөр маш өргөн бүрэлдэхүүнтэйгээр цэргийн ёслолын жагсаал зохион байгуулагдлаа. Тухайлбал Улаанбаатар цэргийн хүрээний Хүндэт харуул, Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн бүрэлдэхүүн, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Тусгай хүчний цэргийн командлал, Хил хамгаалахын ерөнхий газар, Дотоодын цэргийн штабаас болон Онцгой байдлын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, энхийг сахиулагчид, Дотоод хэргийн их сургуулийн бие бүрэлдэхүүн оролцлоо.  

Төр засаг иргэдээ дахиад л молиго үмхүүллээ. Цахимаар иргэдийн тандалтыг харж байгаад шийдвэрээ гаргаад сурчихсан манай төр засаг цэргийн парадыг цуцалсан гэх сүржин мэдэгдэл гаргаж байсан билээ. ​

ДАБЛЬ СТАНДАРТ 

Сүүлийн хоёр жилийн хугацаанд маш олон аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа доголдож, хаалгаа барьсан. Халдварын тархалтыг хумих нэрийдлээр үйлчилгээний газруудын үйл ажиллагааг хязгаарлах нь ихэссэн. Гэтэл эрх баригчид УИХ, орон нутаг, Ерөнхийлөгчийн сонгуулийг далимдуулан олноороо бужигналдана. 

Өнөөдөр Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын үеэр Комедиан Амараа нэрээр олонд танигдсан иргэн Д.Амартүвшин эрх баригчдыг халдвар хамгааллын дэглэмийг сахихыг шаардан Д.Сүхбаатарын талбайд эсэргүүцлээ илэрхийллээ. Хэв журмыг сахиулж байсан цагдаагийн албан хаагчид Төв талбайгаас түүнийг баривчлан авч явсан.  

Гэтэл үүнтэй зэрэгцэн сонирхолтой нэгэн үйл явдал боллоо. Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд уригдан оролцсон “Vandebo” хамтлагийн гишүүн, реппер Эбо Төрийн ордны Их танхимд электрон тамхи татаж буй бичлэг цацагдлаа. Нэг нь Төрийн ордонд электрон тамхи татаж “танхайрч” байхад нөгөө нь үзэл бодлоо илэрхийлсний төлөө барив баривчлагдлаа. 

ТЭРГҮҮН ХАТАГТАЙ “ЭРГЭН ИРЛЭЭ” 

Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд бид тэргүүн хатагтайгүй байсан. Х.Баттулга 2017 онд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байхад түүний гэргий хэн болох тухай хэлэлцүүлэг цахим орчинд өрнөж, халз мэтгэлцээний үеэр ч энэ асуулт түүнд ирж байв. Хоёр дахь амьдралаа ихэд нууцалдаг тэрбээр өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд гэргийгээ чандлан нууцалсаар буцлаа.   

Тэгвэл У.Хүрэлсүх тангараг өргөх ёслолдоо гэргий Л.Болорцэцэг болон хоёр охиноо дагуулан ирлээ. Ерөнхийлөгч гэргий Л.Болорцэцэгтэй оюутан ахуй цагтаа танилцсан гэдэг. Түүний гэргий багш мэргэжилтэй. 

Олон улсын жишгээс харахад, нөхөр нь Ерөнхийлөгчид нэр дэвшин, сонгуулийн кампанит ажлаа эхлүүлэхэд эхнэрүүд идэвхтэй оролцон, олон нийтийг хамарсан, лекц цуглаан зохион байгуулж, нөхөртөө дэмжлэг авахаар идэвхийлэн ажилладаг. Энэ л жишгээр энэ удаагийн сонгуулийн сурталчилгаагаар Л.Болорцэцэг нөхрийнхөө сонгуулийн компанит ажилд оролцов.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан