Нийслэлийн 377 жилийн ойд зориулсан “Их хотын хямдрал-377” өргөтгөсөн үзэсгэлэн худалдааны нээлт өнөөдөр Сүхбаатарын талбайд болсон юм.
Үзэсгэлэн худалдаанд үндэсний үйлдвэрлэгчид, томоохон импортлогчид бараа бүтээгдэхүүнээ хямдруулж, нийслэлийн иргэддээ бэлэг барьж байна. Жишээлбэл, номын дэлгүүрүүд, ноос ноолууран эдлэл 20-30 хувь хямдарчээ.
Өнөөдөр, маргааш үргэлжлэх хямдралтай худалдаанд 80 орчим аж ахуйн нэгж, иргэн оролцож байна гэдгийг Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Үзэсгэлэн худалдаанаас ноос, ноолуур, савхин эдлэл, гар урлал, бэлэн хувцас, гутал, цүнх зэрэг бүх төрлийн бараа болон хүнсний бүтээгдэхүүнүүдийг хямдралтай үнээр худалдан авах боломжтой.