Хөлбөмбөгийн спортын үр жимс талын Монголын хөрсөнд анх үрсэлсэн тэр цаг мөчийг 1954 он хэмээн түүхэнд тэмдэглэснээс хойш 50 гаруй жил өнгөрчээ.
Хагас зуун жилийн түүхтэй манай улсын хөлбөмбөгийн хамгийн чухал нэг хэсэг нь хөдөө орон нутгийн хөлбөмбөгчид бөгөөд хамгийн том төлөөлөл нь Орхон аймгийн нэр төр “Хангарьд” клуб юм.
Асар их хөрөнгө мөнгө, хөлс хүч зарцуулан үндэсний дээд лигт өрсөлддөг Эрдэнэтийн хөвгүүд чамлах биш чанга дурьдахаар амжилтыг үзүүлсэнтэй хэн ч маргахгүй.
Одоогийн “Хангарьд” клуб 1996 оноос эхэлж зохиогдсон үндэсний дээд лигт Орхон аймаг нэрээр оролцож байсан. Харин 2000 онд “Хангарьд” гэдэг нэрийг нуруундаа үүрч явах болж, төд удалгүй лигийн анхныхаа түрүүг авсан юм.
Тэдний амжилтын оргилыг 2000 оны эхэн үе гэж хэлж болно. Учир нь 2001, 2003, 2004 онуудад үндэсний дээд лигийн аваргын тавцанд гарч, “Хангарьд” гэдэг нэр Монголын хөлбөмбөгт чангаар цуурайтаж эхэлсэн юм.
Үүнээс “Үндэсний дээд лиг”, “Холбооны цом”-ын алтан медалийг ихэрлүүлсэн 2004 оныг онцлох нь зүйтэй.
С.Баярзаяа, А.Эрдэнэбаяр, Л.Батсүх, Д.Энхтөр, Сэр-Од нар “Хангарьд”-ын төлөө хүчин зүтгэж 2010 онд дээд лигийн дөрөв дэх цомоо өргөсөн. Цаг хугацаа улиран одсоор нэг л мэдэхэд “Хангарьд”-ын цөм болсон эдгээр залуус багийнхаа төлөө 11 жил хүчин зүтгэжээ.
“Хангарьд”-ын төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэсэн шилдэг тоглогчдын залгамж халаа, хаана ч гологдохооргүй авъяаслаг залуус байгааг 2015-2016 оны улирал бидэнд хангалттай харууллаа.
Залуу довтлогч О.Мижидорж “Хүрхрээ” үндэсний дээд лигийн 18 тойргийн дараа 29 гоолыг өөрийн нэр дээр бичүүлсэн. Түүний энэ амжилтад багийн бүх гишүүд тэр дундаа С.Ганхуяг, Ц.Мөнх-Эрдэнэ нар голлох үүрэг гүйцэтгэсэнийг, эдгээр тоглогчид үндэсний шигшээ багт дуудагдсанаас харж болно.
Тийнхүү шинэ залуусаар цус сэлбэж байгаа “Хангарьд” энэ жил, дээд лигт “Эрчим”-ийг урдуураа гишгүүлсэн ч “Холбооны цом”-ын алтан медалийг энгэртээ гялалзуулсан билээ.
Г.Сүх-Эрдэнэ