Хэдий хожимдсон ч гэсэн Их Британийн засгийн газар ижил хүйстнүүдийн эсрэг хуулийн үед ял сонсож, гэм буруутайд тооцогдож байсан хүмүүсийг өршөөх хуулийг баталлаа. Шинэ хуулийг “Тюрингийн хууль” хэмээн нэрлэжээ.
Дэлхийн хоёрдугаар дайны үед Германчуудын Энигма машины кодыг тайлсан Алан Тюрингийг 2013 онд өршөөж байсан бөгөөд тэрээр 1936 онд Тюрингийн машин хэмээх төхөөрөмжийг бүтээснээр орчин үеийн компьютерын эцэг хэмээх алдрыг хүртсэн юм.
Хэдийгээр дайны үед гавьяа байгуулсан боловч түүнийг 1952 онд өөр эрэгтэйтэй бэлгийн харилцаанд орсон гэж шүүхээс гэм буруутай гэж үзжээ. Ингээд хоёр жилийн дараа цианитад хордож амиа алдсан бөгөөд түүнийг амиа хорлосон гэж үздэг.
Тухайн үед Их Британийн хуулиар ижил хүйстэнтэйгээ явалдахыг хориглодог байсан бөгөөд 1982 онд энэ хуулийг хүчингүй болгох хүртэл 65 мянган хүнийг гэм буруутай гэж шүүхээс тогтоосны 15 мянга нь өдгөө хүртэл эсэн мэнд амьдарч байгаа аж.
Шинэ хууль батлагдсантай холбогдуулан Шүүх яамны сайд Сем Геима “Өнөөдөр ямар ч гэм буруугүй байх байсан хүмүүсийг бид гэм буруутай гэж үзэж байсан явдлыг эцэс болгож буйгаараа энэ хууль тун өндөр ач холбогдолтой” гэжээ.
Тюрингийн хуулийн дагуу Англи, Уельсийн иргэд өршөөгдөж байгаа бөгөөд ижил хүйстнүүдийн эрхийг хамгаалах байгууллагууд одоо Шотланд болон Хойд Ирландад үүнтэй ижил хууль батлуулахаар төрийн албатуудтай ярилцаж байгаа юм байна.