Тайландын 64 настай угсаа залгамжлагч хунтайж Маха Вачиралонгкорн өөд болсон хаан аав Бхумибол Адулядежийнхаа суудлыг залгамжлан авч улсынхаа шинэ хаанаар өргөмжлөгдлөө.
Түүний хаан ширээнд албан ёсоор суух ёслолыг телевизээр шууд дамжуулсан байна. Дэлхийн хамгийн удаан хаан ширээнд суусан Бхумибол өнгөрсөн аравдугаар сарын 13-нд өөд болсон юм. Тэрээр Тайландад 70 жилийн турш үргэлжилсэн төрийн эмх замбараагүй байдлын үед тогтвортой байдлын бэлгэ тэмдэг, тулгуур нь болж байжээ.
Хунтайж Маха Вачиралонгкорн аавыгаа өөд болсны дараа шууд хаан ширээнд залрах байсан ч Тайландын ерөнхий сайд Прают Чан-оча өөд болсон хааныхаа араас гашуудах хугацаа өгч, хаан ширээнд суух ёслолыг хойшлуулахын хүсчээ. Ийм учраас Бхумибол хааныг нас барснаас хойш 50 өдрийн дараа хунтайж Маха Вачиралонгкорн Тайландын шинэ хаанаар өргөмжлөгдөж байгаа юм. Тэрээр Чакри угсааны 10 дах хаан, Маха Вачиралонгкорн Бодиндрадебаяварангкун хаан буюу 10 дах Рама хэмээн нэрлэгдэх юм.
Хунтайж, “Энэхүү хаан ширээг би эрхэм дээдсийн хүслийг биелүүлж, бүх Тайландчуудын ашиг тусын тулд хүлээн авч байна.” Хэмээн үг хэлсэн байна.
Ерөнхий сайд Прают ёслолд хүрэлцэн ирсэн зочдын дунд байсан ба шинэ хаан ард иргэдийнхээ зүрх сэтгэл нь болно гэж бодож байгаагаа онцолсон байна.
Маха Вачиралонгкорнд 1972 онд угсаа залгамжлагч хунтайжаар өргөмжилж байжээ.
Тайландын хааны гэр бүлийг шүүмжлэх нь хуулиар хориотой бөгөөд Тайландын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэс гадна олон улсын хэвлэлүүд ч хааны гэр бүлийн байр суурийн талаар бичих нь хязгаарлагдсан байдаг.
Тайландын энгийн иргэд хунтайж болон түүний аж амьдралын талаар маш цөөн мэдээлэлтэй байдаг. Сүүлийн жилүүдэд тэрээр нэр хүндээ өсгөхийг хичээж байв. Учир нь ард иргэд Тайландын хаан нь Тайландын улс төрд гол үүрэг гүйцэтгэдэг гэсэн бодолтой байдаг.
Хунтайж Маха Вачиралонгкорны хаан ширээнд залах албан ёсны жинхэнэ ёслол ирэх жил Бхумибол хааны цогцсийг чандарласны дараа болох төлөвтэй байна. Бхумибол хааны хаан ширээнд суух ёслол түүний ах Ананда Махидол өөд болоод 4 жил өнгөрсний дараа болж байсан юм. Ананда Махидол хаан нууцлаг нөхцөл байдалд буудуулж нас барсан байдаг.