Иракийн алан хядагчдын хяналтад байгаа Мосул хотыг чөлөөлөх ажиллагаа үргэлжилсээр байна.
Дайны улмаас тус хотын болон ойролцоох газруудаас нэг сая орчим хүн орон гэрээсээ дайжихад хүрээд буй талаар Женев хотноо даваа гарагт болсон хурлын үеэр Олон улсын Улаан загалмайн хороо ба Улаан хавирган сар нийгэмлэгээс онцолжээ.
Тэд “Дайн байлдаан үргэлжилж байгаа энэ үед хотын нэг сая орчим иргэн гэрээсээ дайжихад хүрээд байна. Тиймээс эдгээр хүмүүст хүмүүнлэгийн тусламж зайлшгүй шаардлагатай болох юм.
Мосул хотноо тулаан ширүүссээр байгаа. Бид аль болох энгийн иргэд болон дэд бүтцэд хохирол учруулахгүйн төлөө чармайж байна “гэв.
Үүнтэй зэрэгцэн “Лалын улс бүлэглэл”-ийнхэн Иракийн хүчин болон Курдын босогчдын эсрэг амиа золиослогчдыг илгээжээ. Нэг хоногийн дотор хоёр ч томоохон халдлага болсон талаар мэдээлсэн байна.
Амиа золиослогчийн халдлагад Иракийн 70 цэрэг амиа алдсан аж. 2014 оноос хойш Мосул хот алан хядагчдын хяналтад байгаа юм. Хотыг чөлөөлөх ажиллагаанд 80 мянган хүн хамрагдаж байгаа бөгөөд тэд 3000-4500 зэвсэгт дайчдын эсрэг тулалдаж байна.
Эхний халдлага Билавет тосгонд болсон байна. Амиа золиослогч Гяир нутгийн уг тосгоны ойролцоо өөрийгөө тэсэлжээ. Энэ нь Мосул хотоос зүүн чигт орших аж.
Иракийн армийн цуваа руу амиа золиослогч халдаж 70 хүн ийн нас баржээ.
Гэрчүүдийн мэдээлснээр амиа золиослогч бөмбөг суурилуулсан машинаар Иракийн армийн танкийг дайран орсноор ийм олон хүн амиа алдсан аж.
Хоёр дахь халдлага Шэйх Амир тосгонд болсон гэвч энэ удаад амиа золиослогч бөмбөгөө ажиллуулж амжааагүй байна. Учир нь түүнийг бөмбөгөө тэслэхийн өмнө Иракийн цэргүүд амжиж устгажээ.
Эх сурвалж: Риа Новости