Биатлоны дэлхийн цомын 9 гарааны хамгийн үзүүштэй хэсэг нь эдгээр өдрүүдэд тохиож байна. Учир нь цомын 5, 6-р гараа буюу нэгэн цагт нэг нутаг байсан, түүхийн нугачаанд 2 улсад хуваагдан очсон, Альпийн нурууны сав газрууд болох Рупольдинг болон Антольцийн гараа зөвхөн тэмцээнээр бус жуулчлалаараа хүмүүсийн сонирхлыг маш их татдаг юм.
Тэмцээнийг зурагтаар харж байхад л эдгээр газрууд ямар сайхан байгалийн үзэсгэлэнтэй газар гэдэг нь шууд л харагддаг.
Хэдхэн хоногийн өмнө Германы Рупольдингийн гараа эрэгтэйгээс Фуркад, эмэгтэйгээс Мэкэрэйнен нарын бүрэн давамгайлал дор явагдаад өнгөрсөн бол Италийн Антольцийн гараа өчигдөр хөшгөө нээлээ.
Дэлхийн цомын 6 дахь гараа эмэгтэйчүүдийн 15 км-ын ганцаарчилсан төрлөөр эхлэв. Энэ төрөлд тэшилтийн хурд маш сайн байж гэмээнэ дээгүүр “жаалах” боломжтой байдаг. Энэ ч утгаараа энэ цагийн тамирчид дундаа хурдлах чадвараараа ялгарч буй Германы Лаура Даальмайер яах аргагүй фаворитын нэг.
Энэ улирлын тэмцээн эхэлснээс хойш энэ төрөлд бузгай сайн байгаа тэрээр улаан өмсгөлийг эзэмшиж байгаа. Тухайн төрөлдөө нийлбэр дүнгээр тэргүүлж байгаа биатлонч улаан өмсгөлийг өмсдөг. Харин шар өмсгөлийг Дэлхийн цомыг нийлбэр дүнгээр тэргүүлж байгаа тамирчин өмсдөг билээ.
Өчигдрийн гараанд Лаура дахиад л яах аргагүй шилдэг нь байж чадав. Бөөн гараатын бусдаасаа ялгардаг нь торгуулийн тойрог тойрдоггүй, харин алдсан тоогоороо 1 минутын торгууль хүлээгээд явдаг. Лаура хэдий 2 минут торгуулсан ч бусад нь ч бас алдсан мөн өөрөө хурд сайн тул түрүүлж чадсан юм.
Ингээд тэрээр улаан өмсгөлөө бататгаснаас гадна шар өмсгөлийг буцаагаад “гуядаж авав”. Францын Шевале удаах байранд орсон бол Италийн Рунггалдиер карриерынхаа түүхэнд анх удаа подиум дээр гишгэв.
Цомын нийлбэр дүнгээр одоо Чехийн Коукалова явж байгаа. Өчигдөр тэр 24-р байранд “шидэгдсэн” тул ийнхүү шар өмсгөлөө тавиад туучихсан. Тэрээр нутгийнхаа бадминтонч Коукалтай өнгөрсөн зун гэрлэсэн тул хуучин Соукалова нэрээ ийнхүү өөрчилсөн.
Коукалова өнгөрсөн улирал Дэлхийн цомыг нийлбэр дүнгээр тэргүүлэн дуусгаж байсан юм. Энэ 2-ын араас Финляндын Мэкэрэйнен тун ойрхон гэзэг даран яваа бол Францын Дорин-Абер бас ч хол хаягдчихгүй шиг нэхэж буй.
Эмэгтэйчүүдийн хувьд энэ улирал тун үзүүштэй болж байгаа. Хавар Оросын гараагаар цомын тэмцээн өндөрлөх хүртэл гараа бүр сэтгэл гэгэлзүүлсэн өрсөлдөөнтэй болох нь дамжиггүй.
Харин эрэгтэйчүүдийн хувьд нэг эрхмийн “буянаар” жаахан уйтгартай болж байна. Фуркад нийлбэр дүнгээр арын өрсөлдөгчдөө бараг нугалах хэмжээнд хол хаячихаад байгаа. Бөөн гараатыг эс тооцвол бусад бүх төрөлд улаан өмсгөлийг атган буй.
Бөөн гараатад ч гэсэн Германы Шемпптэй тун ойрхон явж байгаа. Магадгүй маргаашийн уралдааны дараа тэр үүнийг авах биз.
Эрэгтэйчүүдийн 20 км-ын ганцаарчилсан уралдаан өнөөдөр манай цагаар 21:15 цагаас гарна. Евроспорт сувгаар шууд гарч байгаа.
Антольцийн гараа энэ амралтын өдрүүдээр бөөн гараа болон буухиа уралдаануудаар өндөрлөх бөгөөд биатлоны спорт дэлхийн аварга хүртэл нэг хэсэгтээ завсарлага авна.
Ер нь бол нийт тамирчид Италийн гарааг дэлхийн аваргын өмнөх бэлтгэл гэж хардаг тийм л гараа байдаг. Дэлхийн аварга 2-р сарын 9-19-ны өдрүүдэд Австрийн Хохфильценд зохиогдох юм.