Иргэдтэй харилцдаг банкны ажилтнуудыг сурган, зөвлөгөө өгөх ур чадвар олгохоор төлөвлөжээ. Сургалтад хамрагдсан ажилтнууд иргэдэд банкны бүтээгдэхүүн үйлчилгээг танилцуулан, тухайн иргэнд тохиромжтой бүтээгдэхүүнийг санал болгоно. Энэ төсөл цаашлаад олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгт хувь нэмэр оруулна гэж төслийг хэрэгжүүлэгчид онцлов. Банкны ажилтнуудад хичээл заах 13 мастер багшийг сонгожээ. Ингэхдээ орон нутгийн иргэдэд түлхүү анхаарна. Монголбанк энэ төсөлд бодлогын дэмжигчээр ажиллах юм.
Энэ бол Монгол Улсад банкны мэргэжилтэн бэлтгэх онол практик хосолсон сургалт болон дэлхийн хуримтлалын өдрийг албан ёсоор нэвтрүүлэх төслөөс хүлээж буй үр дүн. ХБНГУ-ын Хадгаламжийн банкны олон улсын хамтын ажиллагааны сан, Банк санхүүгийн академитэй хамтран төслийг хэрэгжүүлэх аж.
Өнөөдөр талууд Хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Банкны салбарт олон улсын стандарт нэвтрүүлэх, банкны үндсэн ажилтнуудын ур чадварыг нэмэгдүүлэх замаар салбарын чадавхийг нэмэх нь төслийн гол зорилго аж.
ХБНГУ-ын Хадгаламжийн банкны олон улсын хамтын ажиллагааны сан
Энэ сан олон оронд төсөл хэрэгжүүлдэг. 1992 онд байгуулагдсан, Хадгаламжийн банкны санхүүгийн группын харьяанд багтдаг. Энэ нэгдэл компанийг дэлхий даяар Sparkasse банкаар нь түлхүү мэддэг байна. Тус банкны сүлжээ одоогоор 50 сая харилцагчтай, томоохон сүлжээний нэг.
Өнгөрсөн онд сангийн мэргэжилтнүүд манай улсад иржээ. Тэд төсөл хэрэгжүүлэх шаардлага, хэрэгцээг судлан, тус улсын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яам өнгөрсөн арваннэгдүгээр сард санхүүжилтийг нь баталжээ.
Банк санхүүгийн академи
Арилжааны найман банкны хөрөнгө оруулалттайгаар 2012 онд байгуулсан. Санхүүгийн мэргэжлийн сургалт явуулдаг. Танхимын болон онлайн сургалтаар дамжуулан банк, санхүүгийн салбарын мэргэжилтнүүдийг чадавхжуулдаг байна.