Нийслэлийн гэр хороололд хүйтний улиралд ойролцоогоор 81 мянган тонн буюу нэг өрх ойролцоогоор 450 кг хог хаягдлыг шатааж, агаарын бохирдолд нөлөөлж байгаа талаар Байгаль Орчин, Аялал Жуулчлалын сайд онцолж байна. Үүнээс гадна орон нутагт нийт 357 зөвшөөрөгдсөн хогийн цэг байгаагийн зөвхөн 68 нь хог хаягдлыг хөрсөөр дарж устгадаг бөгөөд бусад нь ил задгай хаяж байгаа юм байна.
Нийт хог хаягдлын 50 орчим хувь нь дахин боловсруулах боломжтой хог хаягдал байгаа боловч цуглуулж, дахин боловсруулж, экспортолж байгаа хог хаягдлын хэмжээ нэг хувьд ч хүрэхгүй байгаа ажээ. Тиймээс Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлуулахаар ажиллаж байгааг салбарын яам мэдээллээ.
2015 оны байдлаар хог хаягдлын төвлөрсөн 371 цэгт 2.3 сая тонн хог хаягдал цугларсан бол зориулалтын бус газарт 104 мянган тонн хог хаягдал хаягдан, 34 мянган га талбайг бохирдуулсныг цэвэрлэсэн байна. Үүнээс гадна энгийн хог хаягдлаас гадна улсын хэмжээнд их хэмжээний цацраг идэвхт болон аюултай хог хаягдал гардгийг шинэ хуулиар зохицуулах юм. Аюултай хог хаягдлыг улсын хэмжээнд тооцож үзвэл жилд 29–58 мянган тонн байхаар байна.
М.Дэлгэрмаа